Apple компани Японы LCD дэлгэцийг цаашид ашиглахгүй
9 сарын 5. 11:140

Америкийн “Apple” компани ирэх оноос эхлэн “iPhone SE” загварын гар утсандаа Японы шингэн талст дэлгэцийг (LCD) ашиглахгүй байхаар шийдвэрлэсэн тухай “Nikkei” сонинд олон эх сурвалжийг эш татан бичжээ.

Тус компани ирэх оноос болон түүнээс хойш худалдаанд гарах бүх загвартаа зөвхөн органик гэрэл ялгаруулах диод (OLED) дэлгэц ашиглахаар төлөвлөж байна.

Энэ шийдвэр нь “Apple”-д дэлгэц нийлүүлэгчид болох Японы “Japan Display” (JDI), “Sharр” компаниудтай хамтын ажиллагааг зогсооход хүргэж болзошгүй юм. 10 орчим жилийн өмнө эдгээр компани “iPhone”-ы дэлгэцийн зах зээлийн 70 хувийг эзэлж байсан боловч “Apple” компани дээд зэрэглэлийн загварууддаа OLED дэлгэц ашиглаж эхэлснээр зөвхөн “IРhone SE” загварт зориулсан шингэн талст дэлгэц нийлүүлэх болжээ. OLED дэлгэцийн гол үйлдвэрлэгчид нь Өмнөд Солонгос, Хятадын компаниуд юм. “Apple” компани төлөвлөгөөнийхөө талаар тайлбар хийнэ үү гэсэн хүсэлтэд хариу өгөөгүй байна.

“Apple” компани нь 2025 онд худалдаанд гаргахаар төлөвлөж буй “iPhone SE” гар утасныхаа OLED дэлгэцийг Хятадын “BOE Technology Group” болон Өмнөд Солонгосын “LG Display” компанид захиалсан тухай эх сурвалжууд "Nikkei"-д мэдээлсэн байна. Тиймээс энэхүү хямд үнэтэй загвар нь стандарт болон Pro загваруудын адил OLED дэлгэцтэй байх ажээ.

Өмнөд Солонгосын “Samsung Electronics” компани “iPhone”-ы OLED дэлгэцийн зах зээлийн тэн хагасыг эзэлдэг бол “LG Display” 30 орчим хувь, “BOE Technology Group” 20 орчим хувийг эзэлдэг байна. Японы “JDI”, “Sharp” компаниуд ухаалаг гар утсанд зориулсан OLED дэлгэцийг бөөнөөр үйлдвэрлэдэггүй бөгөөд хуучин SE загваруудыг үйлдвэрлэхээ зогсоосны дараа “iPhone”-д зориулсан LCD дэлгэцийг нийлүүлэхгүй бололтой.

"Apple" компани OLED дэлгэцийг анх 2017 онд худалдаанд гаргаж байсан "iPhone X" загвартаа ашиглажээ. 2015 оноос “JDI”, “Sharp” компаниуд жил бүр 200 сая орчим “iPhone”-ы LCD дэлгэц нийлүүлдэг байсан бол 2023 он гэхэд энэ тоо 20 сая болж буурсан байна.

Эх сурвалж: МОНЦАМЭ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
БНХАУ шинэ оноос эхлэн 15 жилийн турш тэтгэврийн насыг аажмаар нэмнэ
02024-9-24 11:09
БНСУ: Хүүхдэдээ цаг гаргахын тулд богиносгосон хуваариар ажилладаг хүн 15 хувь нэмэгдлээ
02024-9-18 10:37
Ажлын дөрвөн өдөртэй хуваарь ажилчдын амьдралд аз жаргал нэмж байна уу?
02024-9-17 15:12
Хятад залуучууд ажилгүйдэлд дасаж байна
02024-9-6 14:39
БНАСАУ-ын мэдээлэл технологийн мэргэжилтнүүд бусдын хувийн мэдээллийг хулгайлан АНУ-ын компаниудад ажилд орох болжээ
02024-9-6 9:38
Япончууд ажлаасаа халагдахын тулд ажлаас гаргадаг мэргэжилтэн хөлсөлж байна
02024-9-2 15:28
Ажил, амьдралын тэнцвэрт итгэдэггүй дарга нар юуг чухалчилдаг вэ?
02024-8-28 15:06
Австрали ажилтнууд ажлын бус цагаар “утсаа салгахыг” хуулиар зөвшөөрлөө
02024-8-27 11:37
Оффис дээрх хамгийн бүтээмжтэй цагийг тогтоожээ
02024-8-26 16:28
Z үеийнхэн албан шуудангийн төгсгөлийг огцом өөрчилснийг ажил олгогчид анхааруулав
12024-8-26 13:05

Хуудас олдсонгүй

Уучлаарай, Таны хайсан хуудас олдсонгүй

Нүүр хуудас