Walt Disney стриминг үйлчилгээнийхээ захиалгын төлбөрийг нэмэгдүүлэхээр шийджээ
8 сарын 8. 8:460

Walt Disney компани АНУ-д стриминг үйлчилгээнийхээ захиалгын үнийг 25 хүртэл хувиар өсгөхөөр болжээ. Тус компанийн өрсөлдөгч Netflix зэрэг стриминг үйлчилгээ үзүүлэгч компаниуд саяхан үнээ өсгөсөн билээ. Тэгвэл Disney ч стриминг салбарынхаа ашиг орлогыг нэмэгдүүлэхээр шийдсэн бололтой.

Walt Disney компанийн зүгээс орон нутгийн цагаар 6-ны өдөр зарласан шинэ төлөвлөгөөний дагуу зар сурталчилгаатай болон зар сурталчилгаагүй Disney+ багцын үнэ 7.99, 13.99 ам.доллар байсан бол тус бүр 2 ам.доллароор нэмэгдэж 9.99, 15.99 ам.доллар болж буйг онцлов. Түүнчлэн тус компанийн өөр нэг стриминг платформ болох Hulu-ийн зар сурталчилгаа бүхий багц мөн л 7.99 ам.доллараас 9.99 ам.доллар болжээ.

Эдийн засгийн мэдээллээр төрөлжсөн АНУ-ын CNBC агентлаг Disney стриминг үйлчилгээнийхээ үнийг ийнхүү өсгөж буй явдал нь саяхан худалдаанд гарсан багцынхаа захиалагчын тоог өсгөх зорилготой хэмээн дүгнэсэн байна. Тодруулбал тус компани нь зөвхөн өөрийн Disney+, Hulu, ESPN+ платформууддаа зориулж багц гаргадаг байсан ч өнгөрсөн сард Warner Bros. Discovery-тэй хамтран HBO Max-ыг нэмсэн шинэ багцыг хэрэглэгчдэд санал болгосон юм. Уг багцын зар сурталчилгаа бүхий хувилбар 16.99 ам.доллар бол зар сурталчилгаагүй хувилбар нь 29.99 ам.доллар аж.

Мэдээлэл технологийн мэдээ мэдээллээр төрөлжсөн The Verge сайт үүнтэй холбоотойгоор "Стриминг үйлчилгээнийхээ ашиг орлогыг нэмэгдүүлэх стратеги гэдэг нь тодорхой ч энэ шийдвэр захиалагчдад таалагдахгүй нь лавтай” хэмээн шүүмжилжээ. Мөн өдөр Нью-Йоркийн хөрөнгийн бирж дээр Walt Disney компанийн хувьцааны ханш өмнөх өдрөөс 2,49 хувиар өсөж, 89.97 ам.долларт хүрсэн байна.

Эх сурвалж: Hankyung

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Эцэг эхчүүд Харри Поттер цувралын гол дүрүүдэд хүүхдээ тоглуулахаар хошуурч байна
02024-9-16 13:02
Айдастаа автсан Маск үргэлж зэвсэгтэй 20 бие хамгаалагч, хувийн эмчтэй явж байна
02024-9-16 12:03
Антарктидын далайн мөсний талбай Баруун Европтой тэнцэх хэмжээгээр багасжээ
02024-9-16 10:06
“Сүйрлийн бурхан”Апофис солир 2029 онд дэлхийг шүргэж болзошгүй
02024-9-13 12:47
Олон жил хаалга тогтоосон чулуу нь сая долларын эрдэнэ байжээ
02024-9-13 12:16
OpenAI компанийн үнэ цэн асар хурдацтай өссөөр байна
02024-9-13 11:42
Швед цагаачдад харь гэж мөнгө төлөхөөр болжээ
02024-9-13 11:25
TSMC компанийн 8-р сарын борлуулалт өмнөх онтой харьцуулахад 33 хувиар өсжээ
02024-9-13 10:45
ОХУ-ын гүнд алсын тусгалтай пуужин харвахыг Украинд ИБУИНВУ зөвшөөрлөө
12024-9-13 10:11
Жон Бон Жови хүний амь аварч цагдаа нарын талархлыг хүлээв
02024-9-12 15:18