Хятадын хагас дамжуулагч үйлдвэрлэгчид хориг арга хэмжээг ч үл харгалзан хурдтайгаар хөгжиж байна
8 сарын 24. 0:400

Хятадын төрийн мэдлийн Global Times сонины 22-ны өдөр мэдээлснээр, Америкийн зүгээс Хятадын эсрэг авч хэрэгжүүлж буй хориг арга хэмжээг үл харгалзан Хятадын хагас дамжуулагч үйлдвэрлэгчид эрчимтэй өсөж хөгжиж буй талаар онцолжээ.

Тус мэдээнд дурдсанаар хагас жилийн санхүүгийн тайлангаа гаргаад буй хагас дамжуулагч үйлдвэрлэгч 68 компанийн 40 нь борлуулалтаа 50 гаруй хувиар нэмэгдүүлсэн гэв.

Хятадын хагас дамжуулагчийн салбарт санах ойн чип, контакт дүрс мэдрэгчийн чип, чип дээрх систем үйлдвэрлэдэг компаниуд маш өндөр гүйцэтгэлтэй ажилласан хэмээн дурдсан байна. Харилцаа холбооны салбарын шинжээч Ма Жи Хуа “Сүүлийн жилүүдэд АНУ-ын зүгээс хориг арга хэмжээ авч байгаа ч Хятадын хагас дамжуулагчийн салбар маш амжилттайгаар оршин тогтноод зогсохгүй өсөж хөгжсөөр байна. Ялангуяа Вьетнам, Малайз, Индонез зэрэг Зүүн өмнөд Азийн зах зээлд чиглэсэн экспорт нэмэгдсэн” хэмээн цохон тэмдэглэв.

Бээжингийн Нийгмийн Шинжлэх Ухааны Академийн дэд судлаач Ван Пэн мөн Global Times сонинд хэлэхдээ “Хятадын хагас дамжуулагчийн салбар 2025 он хүртэл өсөх болно. Учир нь технологийн шинэчлэл, зах зээлийн эрэлт, бодлогын дэмжлэг зэрэг нь хоорондоо уялдаа холбоотой байдаг. Үүний нэг жишээ бол Apple-ийн анхны тоног төхөөрөмж үйлдвэрлэлийн түнш болох Foxconn нь iPhone-ийн шинэ цуврал худалдаанд гарахаас өмнө үйлдвэрлэлээ ихээхэн нэмэгдүүлж, Хятадын Хэнань мужийн Жэнжоу дахь үйлдвэрийнхээ ажиллах хүчийг эрс нэмэгдүүлж байгаа явдал юм” хэмээн өгүүлсэн байна.

Түүнчлэн Ма Жи Хуа шинжээч үргэлжлүүлэн “АНУ-ын болзошгүй хориг арга хэмжээнээс санаа зовсондоо Хятадын олон компани хятадад үйлдвэрлэсэн чипийг сонгох нь нэмэгдэж байгаа нь зах зээлийн тэлэлт болон Хятадын хагас дамжуулагчийн салбарын өсөлтөд ихээхэн түлхэц үзүүлж байна” хэмээн сэтгэгдлээ илэрхийлжээ. Цаашлаад Хятадын хагас дамжуулагчийн үйлдвэрлэл гадны хүчин зүйлээс хамаарсан сорилтыг амжилттайгаар даван туулаад зогсохгүй ирээдүйд илүү хурдацтай хөгжих нь тодорхой болоод байна.

Тухайлбал энэ оны эхний хагаст Хятадын хагас дамжуулагчийн экспорт 89 тэрбум 850 сая ам.долларт хүрснээр өмнөх оныхоос 25.8 хувиар өсжээ.

Эх сурвалж: Asiae

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Эцэг эхчүүд Харри Поттер цувралын гол дүрүүдэд хүүхдээ тоглуулахаар хошуурч байна
02024-9-16 13:02
Айдастаа автсан Маск үргэлж зэвсэгтэй 20 бие хамгаалагч, хувийн эмчтэй явж байна
02024-9-16 12:03
Антарктидын далайн мөсний талбай Баруун Европтой тэнцэх хэмжээгээр багасжээ
02024-9-16 10:06
“Сүйрлийн бурхан”Апофис солир 2029 онд дэлхийг шүргэж болзошгүй
02024-9-13 12:47
Олон жил хаалга тогтоосон чулуу нь сая долларын эрдэнэ байжээ
02024-9-13 12:16
OpenAI компанийн үнэ цэн асар хурдацтай өссөөр байна
02024-9-13 11:42
Швед цагаачдад харь гэж мөнгө төлөхөөр болжээ
02024-9-13 11:25
TSMC компанийн 8-р сарын борлуулалт өмнөх онтой харьцуулахад 33 хувиар өсжээ
02024-9-13 10:45
ОХУ-ын гүнд алсын тусгалтай пуужин харвахыг Украинд ИБУИНВУ зөвшөөрлөө
12024-9-13 10:11
Жон Бон Жови хүний амь аварч цагдаа нарын талархлыг хүлээв
02024-9-12 15:18