Месси, Роналду хоёр “Алтан бөмбөг”-ийн төлөө өрсөлдөхгүй
9 сарын 5. 11:170

“Алтан бөмбөг” шагналыг 8 удаа хүртэж байсан Лионел Месси, 5 удаа хүртсэн Португалын Криштиану Роналду нарын нэрс энэ удаад уг шагналд өрсөлдөгчдийн жагсаалтад багтаагүй байна.

Лхагва гарагт France Football сэтгүүлээс “Алтан бөмбөг”-ийн төлөө өрсөлдөж буй 30 хөлбөмбөгчний нэрсийг зарлахад 2003 оноос хойш анх удаагаа Месси, Роналду хоёрын нэрс байсангүй.

Роналдугийн хувьд хоёр жил дараалан уг шагналын төлөө өрсөлдөхгүй байгаа юм. Өмнө нь 2004 оноос хойш тэрбээр горилогчдын жагсаалтад байнга багтаж байсан бөгөөд 2008, 2013, 2014, 2016, 2017 онуудад “Алтан бөмбөг”-ийн эзэн болж байсан билээ. Харин Месси уг шагналыг 2009, 2010, 2011, 2012, 2015, 2019, 2021, 2023 онуудад нийт 8 удаа хүртсэнээс гадна 2006-2021 он ба 2023 онд өрсөлдөгчдийн жагсаалтад тогтмол бичигдэж байв.

“Алтан бөмбөг” шагналыг анх 1956 онд France Football сэтгүүл санаачилсан бөгөөд спортын сэтгүүлчдийн дунд явуулсан санал асуулгын дүнгээр Европын шилдэг хөлбөмбөгчнийг тодруулж байв. 2010 онд тус сэтгүүл ФИФА-тай хамтран “Алтан бөмбөг” ба “ФИФА-гийн оны шилдэг тоглогч” гэсэн хоёр шагналыг нэгтгэж, багуудын ахлагч нар ба шигшээ багуудын дасгалжуулагчдын дунд явуулсан санал асуулгын дүнгээр шилдэг хөлбөмбөгчинд олгох болжээ.

Харин 2016 оны 9 дүгээр сараас France Football сэтгүүл ФИФА-тай хамтрахаа больж, оны шилдэг тоглогчийг анхны зарчмаар тодруулах болсон юм. Ингээд 2024 оноос эхлэн Европын хөл бөмбөгийн холбоотой /УЕФА/ хамтран уг шагналыг олгож байна.

Эх сурвалж: МОНЦАМЭ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Эцэг эхчүүд Харри Поттер цувралын гол дүрүүдэд хүүхдээ тоглуулахаар хошуурч байна
02024-9-16 13:02
Айдастаа автсан Маск үргэлж зэвсэгтэй 20 бие хамгаалагч, хувийн эмчтэй явж байна
02024-9-16 12:03
Антарктидын далайн мөсний талбай Баруун Европтой тэнцэх хэмжээгээр багасжээ
02024-9-16 10:06
“Сүйрлийн бурхан”Апофис солир 2029 онд дэлхийг шүргэж болзошгүй
02024-9-13 12:47
Олон жил хаалга тогтоосон чулуу нь сая долларын эрдэнэ байжээ
02024-9-13 12:16
OpenAI компанийн үнэ цэн асар хурдацтай өссөөр байна
02024-9-13 11:42
Швед цагаачдад харь гэж мөнгө төлөхөөр болжээ
02024-9-13 11:25
TSMC компанийн 8-р сарын борлуулалт өмнөх онтой харьцуулахад 33 хувиар өсжээ
02024-9-13 10:45
ОХУ-ын гүнд алсын тусгалтай пуужин харвахыг Украинд ИБУИНВУ зөвшөөрлөө
12024-9-13 10:11
Жон Бон Жови хүний амь аварч цагдаа нарын талархлыг хүлээв
02024-9-12 15:18