Бейонсе вискиний шинэ брэндээ танилцуулжээ
8 сарын 22. 11:290

Америкийн алдарт дуучин Бейонсе LVMH компанийн Moët Hennessy брэндтэй хамтран шинэ виски худалдаанд гаргаснаар тансаг зэрэглэлийн согтууруулах ундааны бизнест хөл тавьж байна.

Бейонсе SirDavis хэмээх нэртэй виски барьж буй зургаа Инстаграм хуудсандаа байршуулснаар шинэ бизнесээ олон нийтэд танилцуулжээ. Ингэснээр дуучин бүсгүй тансаг зэрэглэлийн согтууруулах ундааны хэрэглэгчдийн тоо өсөн нэмэгдэж буй энэ үед нэртэй брэндүүдтэй хамтран ажилладаг Марк Уолберг, Жорж Клуни зэрэг алдартнуудтай мөр зэрэгцэж байна.

Вискийг Дэвис хэмээх элэнц өвөг эцгийнхээ нэрээр нэрлэсэн бөгөөд үүгээрээ түүнд хүндэтгэл үзүүлж байгаа ажээ. Түүний хүүг мөн Сэр гэдэг. Вискийг Бейонсегийн төрсөн хот болох Хьюстонд үйлдвэрлэнэ. Вискиний лонхон дээр Бейонсегийн сүүлийн үеийн цомгууд дээр гарсан хүрэл морины дүрсийг байрлуулсан байна.

Нэг лонх нь 89 ам.долларын үнэтэй SirDavis ирэх есдүгээр сараас худалдаанд гарна.

Эх сурвалж: МОНЦАМЭ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
БНХАУ шинэ оноос эхлэн 15 жилийн турш тэтгэврийн насыг аажмаар нэмнэ
02024-9-24 11:09
БНСУ: Хүүхдэдээ цаг гаргахын тулд богиносгосон хуваариар ажилладаг хүн 15 хувь нэмэгдлээ
02024-9-18 10:37
Ажлын дөрвөн өдөртэй хуваарь ажилчдын амьдралд аз жаргал нэмж байна уу?
02024-9-17 15:12
Хятад залуучууд ажилгүйдэлд дасаж байна
02024-9-6 14:39
БНАСАУ-ын мэдээлэл технологийн мэргэжилтнүүд бусдын хувийн мэдээллийг хулгайлан АНУ-ын компаниудад ажилд орох болжээ
02024-9-6 9:38
Япончууд ажлаасаа халагдахын тулд ажлаас гаргадаг мэргэжилтэн хөлсөлж байна
02024-9-2 15:28
Ажил, амьдралын тэнцвэрт итгэдэггүй дарга нар юуг чухалчилдаг вэ?
02024-8-28 15:06
Австрали ажилтнууд ажлын бус цагаар “утсаа салгахыг” хуулиар зөвшөөрлөө
02024-8-27 11:37
Оффис дээрх хамгийн бүтээмжтэй цагийг тогтоожээ
02024-8-26 16:28
Z үеийнхэн албан шуудангийн төгсгөлийг огцом өөрчилснийг ажил олгогчид анхааруулав
12024-8-26 13:05

Хуудас олдсонгүй

Уучлаарай, Таны хайсан хуудас олдсонгүй

Нүүр хуудас