Бен Аффлекаас салах өргөдлөө Женнифер Лопез өгөв
8 сарын 21. 10:210

Лос Анжелес хотын дээд шүүхийн товоос харахад, Женнифер Лопез нөхөр Бен Аффлекаасаа албан ёсоор салах гэж байна.

Тухайлбал, мягмар гарагт буюу хуримынхаа ойгоор Лопез хоёр жил толгой холбосон нөхрөөсөө салах өргөдөл өгсөн аж.

Үүнээс өмнө сүүлийн үед хос хоёр тусдаа амьдарч байгаа талаар, мөн Беверли Хиллс дэх байшингаа зарсан, Лопез зуны аяллаа цуцлан гэрийнхэнтэйгээ зусаж байгаа талаар мэдээ цахим орчинд их тарсан юм.

Лопез, Аффлек хоёр анх хорь гаруй жилийн өмнө хамтдаа инээдмийн “Гигли” кинонд тоглосноос хойш амьдрал дээр дотно найзууд болсон түүхтэй. Түүнээс хойш хэн хэн нь тус тусын гэр бүлийг зохион явсан ч эцэстээ сэтгэлээ холбож нэг гэрт орсон юм.

Түүнээс гадна 2002 оны арван нэгдүгээр сард энэ хоёр сүй тавьж, 2003 оны есдүгээр сард хуримлахаар товлож байсан ч “дэндүү их олны анхаарлыг татаж байна” гэдэг шалтгаанаар хуримаа хойшлуулчхаад удалгүй хоёр тийшээ болсон билээ. Харин 2021 оны долоодугаар сард тэд дахин амьдралаа холбох гэж байгаа талаар цахим орчинд мэдэгдэж шуугиан тарьж байв. Удалгүй 2022 оны дөрөвдүгээр сард Аффлек дахин Лопезд гэрлэх санал тавьсан юм.

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Эцэг эхчүүд Харри Поттер цувралын гол дүрүүдэд хүүхдээ тоглуулахаар хошуурч байна
02024-9-16 13:02
Айдастаа автсан Маск үргэлж зэвсэгтэй 20 бие хамгаалагч, хувийн эмчтэй явж байна
02024-9-16 12:03
Антарктидын далайн мөсний талбай Баруун Европтой тэнцэх хэмжээгээр багасжээ
02024-9-16 10:06
“Сүйрлийн бурхан”Апофис солир 2029 онд дэлхийг шүргэж болзошгүй
02024-9-13 12:47
Олон жил хаалга тогтоосон чулуу нь сая долларын эрдэнэ байжээ
02024-9-13 12:16
OpenAI компанийн үнэ цэн асар хурдацтай өссөөр байна
02024-9-13 11:42
Швед цагаачдад харь гэж мөнгө төлөхөөр болжээ
02024-9-13 11:25
TSMC компанийн 8-р сарын борлуулалт өмнөх онтой харьцуулахад 33 хувиар өсжээ
02024-9-13 10:45
ОХУ-ын гүнд алсын тусгалтай пуужин харвахыг Украинд ИБУИНВУ зөвшөөрлөө
12024-9-13 10:11
Жон Бон Жови хүний амь аварч цагдаа нарын талархлыг хүлээв
02024-9-12 15:18