"Тесла" компани хиймэл оюун ухааныг сургах супер компьютер бүтээж байна
8 сарын 29. 10:280

Америкийн цахилгаан автомашин үйлдвэрлэгч “Тесла” компани хиймэл оюун ухааныг /АI/ сургах, автомат жолоодлогын технологийг хөгжүүлэхэд ашиглах супер компьютер бүтээж байгаа талаар компанийн гүйцэтгэх захирал Илон Маск X хуудсандаа мэдээлжээ.

Нийгмийн сүлжээнд байрлуулсан дүрс бичлэгтээ тэрбээр супер компьютерын тоног төхөөрөмжийг байрлуулсан "Кортекс" супер кластерыг танилцуулжээ. “Тесла”-гийн “Гига Техас” үйлдвэрийн ойролцоо байрлах уг байгууламжид нийт 130 МВт-ын хүчин чадалтай 70 000 АI сервер ажиллах бөгөөд 2026 он гэхэд супер компьютерын хүчин чадлыг 500 МВт болгож нэмэгдүүлэх ажээ.

"Кортекс" нь хиймэл оюун ухааны загваруудыг сургах “Тесла”-гийн хамгийн том супер кластер болох ёстой юм. Энд 50 мянган “Nvidia H100” тооцоолох хурдасгуур, компанийн өөрийн үйлдвэрлэсэн 20 мянган хурдасгуурыг суурилуулах ажээ.

Шинэ кластерыг ашиглалтад оруулах хугацааг “Тесла” одоогоор зарлаагүй байна.

Эх сурвалж: МОНЦАМЭ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Эцэг эхчүүд Харри Поттер цувралын гол дүрүүдэд хүүхдээ тоглуулахаар хошуурч байна
02024-9-16 13:02
Айдастаа автсан Маск үргэлж зэвсэгтэй 20 бие хамгаалагч, хувийн эмчтэй явж байна
02024-9-16 12:03
Антарктидын далайн мөсний талбай Баруун Европтой тэнцэх хэмжээгээр багасжээ
02024-9-16 10:06
“Сүйрлийн бурхан”Апофис солир 2029 онд дэлхийг шүргэж болзошгүй
02024-9-13 12:47
Олон жил хаалга тогтоосон чулуу нь сая долларын эрдэнэ байжээ
02024-9-13 12:16
OpenAI компанийн үнэ цэн асар хурдацтай өссөөр байна
02024-9-13 11:42
Швед цагаачдад харь гэж мөнгө төлөхөөр болжээ
02024-9-13 11:25
TSMC компанийн 8-р сарын борлуулалт өмнөх онтой харьцуулахад 33 хувиар өсжээ
02024-9-13 10:45
ОХУ-ын гүнд алсын тусгалтай пуужин харвахыг Украинд ИБУИНВУ зөвшөөрлөө
12024-9-13 10:11
Жон Бон Жови хүний амь аварч цагдаа нарын талархлыг хүлээв
02024-9-12 15:18