Рамзан Кадыров: Спасибо, Илон Маск!
8 сарын 19. 16:200

ОХУ-ын бүгд найрамдах Чечен улсын удирдагч Рамзан Кадыров Тесла үйлдвэрийн Кибертрак автомашиныг унаж үзмэгцээ фронтод илгээх санал дэвшүүлжээ. Тэгэхдээ тэрээр автомат буу суурилуулсан цахилгаан пикап машинууд галын шугамд маш том дэмжлэг болж чадна хэмээн үзсэн байна.

Телеграм сулжээнд өнгөрсөн амралтын өдрүүдээр байршуулсан дүрс бичлэгүүдээс үзвэл, Кадыров үнэхээр Кибертрак машины олноос хүртсэн Кибер мангас гэдэг хоч нь үнэн эсэхийг өөрийн биеэр шалгахын тулд Илон Маскаас тус машиныг захиалан авч унаж үзсэн гэнэ.

Тийнхүү тэрээр шинэхэн Кибертракаа унан хотын төвөөр явж үзсэнийхээ дараа “Энэ машинд үнэхээр дурлалаа. Гарцаа байхгүй хорвоогийн хамгийн сайхан хүлгүүдийн нэг мөн байна. Тухтай, хурдтай, хүчтэй, жолоодоход хялбар, үзүүлэлт сайн. Үнэхээр хосгүй хурдан амьтан юм. Ийм сайн машиныг Украины фронтод илгээх хэрэгтэй, тэнд л тохирно. Дайчдад маань мөн ч их хэрэг болно доо. Энэ цагийн суутан Илон Маскад талархъя. Грознид хүрэлцэн ирэхийг урья, хамгийн хүндтэй зочин минь болоорой. Спасибо, Илон Маск!” хэмээн хэлжээ.

Харин үүнд Илон Маск одоогийн байдлаар албан ёсны хариу өгөөгүй байгаа юм.

Эх сурвалж: RT

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
АНУ-ын шинэ сансрын станц байгуулуулахаар сонгосон компани дампуурахад ойр байна
02024-9-19 15:31
Тайваньд зэвсэг борлуулсан хэмээн АНУ-ын 9 фирмийн хөрөнгийн БНХАУ царцаалаа
02024-9-19 15:16
Хятадын судлаачид Старлинкийн хиймэл дагуул ашиглан үл илрэгч онгоц илрүүлж чадна гэв
02024-9-19 13:24
Боинг компанийн ажилчдын 96 хувь нь ажил хаяхыг дэмжжээ
02024-9-19 8:58
Хятад хямд цахилгаан машинууд зэвсгийн чанартай байж болзошгүй хэмээн сэрэмжлүүлэв
02024-9-18 12:21
ОХУ-ын нууц шумбагчийн салаа далайгаар татсан интернэтийн кабелийг сүйтгэж болзошгүй
02024-9-18 12:03
Хятад серверт мэдээлэх бүтэцтэйг мэдмэгцээ БНСУ хуарангуудаас 1300 камер устгалаа
12024-9-18 11:28
Хүний тархинаас бичил хуванцар илэрлээ
02024-9-18 10:59
БНСУ: Хүүхдэдээ цаг гаргахын тулд богиносгосон хуваариар ажилладаг хүн 15 хувь нэмэгдлээ
02024-9-18 10:37
Amazon алсын зайнаас ажиллах журмаа цуцалсан АНУ-ын анхны томоохон компани боллоо
02024-9-18 9:04