Хуудас олдсонгүй
Уучлаарай, Таны хайсан хуудас олдсонгүй
Автомашин үйлдвэрлэгч Мерседес Бенз өргөн хүрээний хэлний моделиуд, бүтээлч хиймэл оюун ухаан, нэгдсэн санг автомашины технологид ашиглах аргыг нээх, хамтрах зорилгоор ТикТокийг эзэмшигч БайтДэнс(ByteDance) компанитай хамтрахаар болжээ.
Хамтын ажиллагаанд БайтДэнс компанийн өргөн хүрээний хэлний моделиуд болон Мерседес Бензийн Хятад дахь системийн үйлдвэр хамрагдах талаар Волкано мотор мэдээлжээ.
Хоёр компанийн мэдээлснээр тэд тээврийн хэрэгслийн цахим туслахыг улам улам ухаалаг, мэдлэгтэй, логиктой, түргэн шуурхай болгон өргөжүүлэн хөгжүүлэхээр зорьж байгаа гэнэ.
Мерседес Бензийн Хятад дахь төлөөлөгч, дэд ерөнхийлөгч Ван Шиний хэлснээр тэд дээрх технологио Хятадад хөгжүүлэн сайжруулж, цаашид Хятадын тэргүүлэгч технологийн компаниудтай хамтран ажиллаж хүрээгээ тэлэх төлөвлөгөөтэй байгаа аж.
2022 оны арван нэгдүгээр сард ЧатЖиПиТи технологийн салбарт маш том эргэлт хиймэгц БайтДэнс компанийнхан хиймэл оюун ухааныг үйл ажиллагааныхаа нэгэн том чиглэл болгон анхаарснаар Хятадын 20 гаруй автомашин үйлдвэрлэгч нартай хамтран автомашины салбарт хиймэл оюун ухааны технологийг өргөнөөр ашиглаж эхэлсэн юм.
Эх сурвалж: SCMP
Уучлаарай, Таны хайсан хуудас олдсонгүй