Цахилгаан машины BYD үйлдвэр Уавэй брэндийн автомат жолоодлогын системийг ашиглана
8 сарын 28. 11:110

БНХАУ-ын цахилгаан машин үйлдвэрлэгч BYD технологийн арвин туршлагатай Уавэй брэндтэй хамтран ажиллахаар гэрээ үзэглэж, бартаат замын Фанченбао цахилгаан машиндаа тус брэндийн автомат жолоодлогын системийг ашиглахаар болжээ.

Ийнхүү дээрх гэрээний дүнд Уавэйн хиймэл оюун ухаан бүхий Чианкүн автомат жолоодлогын системийг хамгийн анх Фанченбао маркийн Бао8 машинд суулгаж, энэ оны эцсээр худалдаанд гаргах аж.

Ийн Уавэй брэндтэй хамтарч ажиллах болсон шалтгаан нь BYD үйлдвэр өөрсдийн тансаг зэрэглэлийн Дэнза, Фанченбао, Янван маркийн машинуудынхаа үнэ цэнийг өсгөх гэсэн санаа аж. Учир нь дээрх гурван маркийн машин тухайн үйлдвэрийн борлуулалтын ердөө таван хувийг эзэлж байгаа юм.

Мөн энэ шийдвэрийг салбарын мэргэжилтнүүд Хятадын цахилгаан автомашин үйлдвэрлэгчид гадаадын өрсөлдөгч компаниудынхаа автомат жолоодлогын системийг гүйцэж, илүү гарах гэсэн зүтгэл хэмээн харж байна.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Эцэг эхчүүд Харри Поттер цувралын гол дүрүүдэд хүүхдээ тоглуулахаар хошуурч байна
02024-9-16 13:02
Айдастаа автсан Маск үргэлж зэвсэгтэй 20 бие хамгаалагч, хувийн эмчтэй явж байна
02024-9-16 12:03
Антарктидын далайн мөсний талбай Баруун Европтой тэнцэх хэмжээгээр багасжээ
02024-9-16 10:06
“Сүйрлийн бурхан”Апофис солир 2029 онд дэлхийг шүргэж болзошгүй
02024-9-13 12:47
Олон жил хаалга тогтоосон чулуу нь сая долларын эрдэнэ байжээ
02024-9-13 12:16
OpenAI компанийн үнэ цэн асар хурдацтай өссөөр байна
02024-9-13 11:42
Швед цагаачдад харь гэж мөнгө төлөхөөр болжээ
02024-9-13 11:25
TSMC компанийн 8-р сарын борлуулалт өмнөх онтой харьцуулахад 33 хувиар өсжээ
02024-9-13 10:45
ОХУ-ын гүнд алсын тусгалтай пуужин харвахыг Украинд ИБУИНВУ зөвшөөрлөө
12024-9-13 10:11
Жон Бон Жови хүний амь аварч цагдаа нарын талархлыг хүлээв
02024-9-12 15:18