БНАСАУ: Пуужин туршилтын талбайн дэргэдэх жуулчдын хотхоноо 2025 онд нээнэ
7 сарын 22. 11:440

БНАСАУ-ын төрийн мэдээллийн агентлаг аялал жуулчлалыг дэмжих бодлогынхоо хүрээнд удаан хүлээлгэсэн далайн эргийн амралт, сувиллын хотхоноо 2025 оны тавдугаар сард нээхээр болсныг зарлалаа.

Энэ долоо хоногийн эхээр Ким Жон Ун өөрийн биеэр улсынхаа дорно эргийн Вонсан Кальма хотхонд зочилж, хотхоны бүтээн байгуулалтын ажлын шалгангаа удирдах албан тушаалтнуудтайгаа инээмсэглэн зураг татуулжээ.

Тэрээр “Далайн эргийн гайхамшгийн орон амжилттай байгуулагдаж дуусмагц жуулчдын хамгийн шилдэг амралтын газар болохыг дэлхий харна” хэмээн ярьжээ.

Пёнян хэдэн жилийн өмнөөс гадаадын жуулчдыг татах зорилгоор тансаг зэрэглэлийн зочид буудлууд, байгууламжууд барьж эхэлсэн билээ. Гэвч цар тахал, барилгын материалын хомсдол зэргээс болж бүтээн байгуулалтын ажил хэд хэдэн удаа хойшилсон юм.

Вонсан бол Ким Жон Уны гэр бүлээрээ очиж амрах дуртай газар билээ. Тиймдээ ч тэд Вонсанд тусдаа далайн эрэг, галт тэрэгний өртөө зэрэгтэй өндөр харуул хамгаалалттай амралтын газар эзэмшдэг билээ.

Түүнээс гадна Вонсанд байрладаг нисэх онгоцны буудал дэргэдээ пуужин хөөргөх талбай, ажиглах бүхээгүүд бүхий пуужингийн туршилтын талбайтай.

Эх сурвалж: Business Insider

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Хятад залуучууд ажилгүйдэлд дасаж байна
02024-9-6 14:39
Toki x GS25 онцлох Cashback
02024-9-6 12:33
Царайлаг хүмүүсээс болгоомжлохыг Хятадын тагнуулын алба хүүхэд залуучуудад анхааруулжээ
02024-9-6 11:40
Путины 5, 9 настай нууц хөвгүүд илэрчээ
02024-9-6 11:15
Линкин Парк хамтлаг шинэ дуучинтайгаар эргэн ирэхээ зарлалаа
02024-9-6 10:43
БНАСАУ-ын мэдээлэл технологийн мэргэжилтнүүд бусдын хувийн мэдээллийг хулгайлан АНУ-ын компаниудад ажилд орох болжээ
02024-9-6 9:38
Дэлхийн автомашины салбарт “тектоник” өөрчлөлт авчирсан Хятадын автомашин үйлдвэрлэгчдийн дараагийн хохирогч хэн байх бол?
02024-9-6 8:22
ОХУ, Энэтхэг нууц худалдааны суваг байгуулжээ
02024-9-5 12:57
Ким Жон Ун үерийн гамшигт буруутган 30 албан тушаалтанд цаазын ял оноов
02024-9-5 12:33
“Путины тагнуул” цагаан халимыг буудаж агнасан байж болзошгүй
02024-9-5 11:54