Анхны харааны бэрхшээлтэй Барби худалдаанд гарлаа
2024, 7 сарын 24. 11:580

Тоглоом үйлдвэрлэгч Маттел компани дэлхийд алдартай хүүхэлдэйгээ илүү олонд хүртээлтэй, нийгмийн бүх байгууллыг төлөөлөхүйц байлгахын тулд хамгийн анхны харааны бэрхшээлтэй Барби бүтээжээ.

Харааны бэрхшээлтэй Барби зөөлөн үзүүртэй улаан, цагаан таягтай, мөн нарны шилтэй байхаас гадна мэргэжилтнүүдийн зөвлөсний дагуу харц нь бага зэрэг дээш, гадагш чиглэсэн хийцтэй болсон байна. Барби харааны бэрхшээлтэй хүмүүсийн илүүд үздэг өмсөж, товчлоход хялбар хувцастайгаас гадна тайлбар нь брайль үсэгтэй ирэх аж.

Маттел компани харааны бэрхшээлтэй хүмүүсийн үнэн зөв төлөөлөл болсон хүүхэлдэй бүтээхийн төлөө харааны бэрхшээлтэй хүмүүсийн нийгэмлэгүүдтэй хамтарч ажилласан гэнэ.

Олон жилийн турш Маттел компани уламжлалт гоо сайхны хэмжүүрийг хэт бодит бус галбираар өөрчлөхөд том үүрэг үзүүлсэн гэж олны шүүмжлэлд өртсөөр ирсэн билээ. Түүнээс хойш тэд 2016 оноос эхлэн хиймэл хөлтэй, тэргэнцэртэй, сонсголын аппараттай гэх мэт тус тусын онцлогтой, өөр өөр хүмүүсийг төлөөлсөн хүүхэлдэйнүүд бүтээж, борлуулалтаа өсгөсөн билээ.

Харааны бэрхшээлтэй Барбинаас гадна Маттел компани анхны дауны синдромтой, өнгөт арьст Барби бүтээсэн гэнэ.

 

 

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Ээж болсноор мэргэжлийн карьер саардаг гэх судалгаа гарчээ.
12025-5-12 23:28
Компаниуд ур чадвараас илүү “сэтгэгдэлд” үндэслэн ажилд авдаг нь тогтоогджээ
02025-5-1 23:07
Мэдээлэл технологийн салбарт AI-р орлуулах боломжтой ажилчдыг цомхотгоход ойрхон ирээд буйг онцоллоо  
02025-4-25 22:23
Ажлын гараагаа эхэлж буй ажилтнуудад тулгардаг ажлын байрны 5 сорилт
02025-4-24 21:39
Мичиган муж эрэгтэйчүүдэд их сургууль болон мэргэжлийн сургалтын хүртээмжийг нэмэгдүүлж байна
02025-4-23 15:10
100 мянган долларын цалин АНУ-ын том хотуудад өрхийн өргөн хэрэглээнд хүрэлцэхгүй байна
02025-4-21 20:33
Ажилчдаа урамшуулах нь сэтгэцийн эрүүл мэндэд тустай болохыг судалгаанууд харуулж байна
02025-4-16 16:01
АНУ-д таван ажилтан тутмын нэг нь карьераа өөрөө шийдэх боломжгүй гэжээ
02025-4-15 16:08
Орлого ихсэх тусам аз жаргал улам үнэтэй болдог
02025-4-4 11:56
Муу дарга шиг харагдуулах зангануудаас хэрхэн бултах вэ?
02025-4-1 11:35