Хуудас олдсонгүй
Уучлаарай, Таны хайсан хуудас олдсонгүй
Мэр Иан МакКеллен алдарт Бөгжний эзэн кинотой холбоотой цэнхэр дэлгэцийн бүтээлд саарал Гандалф шидтэний дүрд дахин тоглох хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн билээ. Гэвч хэрэв кино бүтээгчид түүнийг тоглуулах хүсэлтэй байгаа бол нэн даруй, маш яаралтай, үтэр түргэн санал тавих хэрэгтэй байгаа гэнэ.
Тэрээр “Бөгжний эзэнтэй холбоотой өөр олон бүтээл гарна, тэдэнд намайг Гандалфын дүрээр тоглуулах хүсэл эрмэлзэл байгаа гэдгийг би дуулсан. Гэхдээ хэзээ гэж? Бүү мэд. Ямар зохиолтой юм бол? Тэр нь ч тодорхой болоогүй. Яарах л хэрэгтэй байна даа!” хэмээн өдгөө 85 настай жүжигчин сэтгүүлд ярьжээ.
Зургаадугаар сард Иан МакКеллен Лондонд тоглосон Шекспирийн шинэчилсэн жүжигт дүр бүтээж байхдаа тайзан дээрээс унасан билээ. Энэ явдлыг тэрээр өөрөө хөгшин наснаас болсон байж магадгүй хэмээн гадарлаж байгаа ч “Ердөө санаандгүй уначихсан байгаасай гэж би өөрөө итгэхийг хүсэж байна” хэмээн ярьсан аж.
Тэрээр хожим “Сүүлийн үед бие минь их суларч байна. Тиймээс дасгал хийж эхэлсэн. Мэдээж сэтгэлд их дарамттай юм аа. Бид бүгд л энэ яваа амьдралдаа бишгүйдээ нэг бүдэрч унадаг. Гэвч миний насан дээр эргээд босох бэрх юм” гэж ярьсан байна.
Эх сурвалж: CNN
Уучлаарай, Таны хайсан хуудас олдсонгүй