Аадар бороо Олимпын нээлтэд нөлөөлөхгүй гэв
7 сарын 26. 15:440

Ширүүн бороо орсон ч гэсэн Парис-2024 Олимпын наадмын нээлтийн ёслолын ажиллагаанд нөлөөлөхгүй гэдэгт итгэлтэй байгаагаа Францын Спортын сайд Амели Удеа-Кастера илэрхийллээ.

Францын цаг уурч Патрик Марльерын урьдчилан таамагласнаар, өнөөдөр үдээс хойш Парис хотод аадар бороо төлөвтэй байна. “Олон сарын туршид цаг агаар ийм л байсан, гэхдээ энэ нь нээлтийн ёслол болон Сена мөрөн дээр болох бусад шоунд сөргөөр нөлөөлөхгүй. Мэдээж хэрэг цаг агаар тогтуун үед таатай сайхан байдаг л даа, гэхдээ ширүүн бороо орлоо гээд шоуны чанарыг муутгах учиргүй” гэж сайд хэлснийг RMC Sport суваг эш татжээ.

Парис-2024 Олимпын наадмын нээлтийн ёслол өнөөдөр орой орон нутгийн цагаар 19:30 цагт /Улаанбаатарын цагаар 01:30 цагт/ эхэлж, дөрвөн цагийн турш үргэлжилнэ.

Түүхэнд анх удаа нээлтийн ёслол цэнгэлдэх хүрээлэнд бус харин гол мөрөн дээр болох бөгөөд 206 улсын тамирчид Аустерлицийн гүүрнээс Трокадеро талбай хүртэлх 6 км замыг завиар туулан жагсахдаа Парисын Эх дагинын сүм, Луврын музей, Эйфелийн цамхаг зэрэг түүхэн дурсгалт газрууд болон Олимпын хэд хэдэн байгууламжийн хажуугаар явж өнгөрнө.

Телевизээр шууд дамжуулах энэхүү ёслолыг 1,5 тэрбум хүн үзэх төлөвтэй байна.

Эх сурвалж: МОНЦАМЭ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Хятад залуучууд ажилгүйдэлд дасаж байна
02024-9-6 14:39
Toki x GS25 онцлох Cashback
02024-9-6 12:33
Царайлаг хүмүүсээс болгоомжлохыг Хятадын тагнуулын алба хүүхэд залуучуудад анхааруулжээ
02024-9-6 11:40
Путины 5, 9 настай нууц хөвгүүд илэрчээ
02024-9-6 11:15
Линкин Парк хамтлаг шинэ дуучинтайгаар эргэн ирэхээ зарлалаа
02024-9-6 10:43
БНАСАУ-ын мэдээлэл технологийн мэргэжилтнүүд бусдын хувийн мэдээллийг хулгайлан АНУ-ын компаниудад ажилд орох болжээ
02024-9-6 9:38
Дэлхийн автомашины салбарт “тектоник” өөрчлөлт авчирсан Хятадын автомашин үйлдвэрлэгчдийн дараагийн хохирогч хэн байх бол?
02024-9-6 8:22
ОХУ, Энэтхэг нууц худалдааны суваг байгуулжээ
02024-9-5 12:57
Ким Жон Ун үерийн гамшигт буруутган 30 албан тушаалтанд цаазын ял оноов
02024-9-5 12:33
“Путины тагнуул” цагаан халимыг буудаж агнасан байж болзошгүй
02024-9-5 11:54