Афганистан: 16 жил гацсан Хятадын хөрөнгө оруулалттай зэсийн уурхайн бүтээн байгуулалт эхэлжээ
7 сарын 29. 0:440

Хятадын төрийн өмчит компанийн Афганистаны томоохон хэмжээний зэсийн уурхайд хийсэн хөрөнгө оруулалт сүүлийн 16 жилийн турш гацсаны эцэст анх удаа хөдөлж эхэлжээ.

Хонконгийн South China Morning Post cонин болон Radio Free Europe-ын мэдээлснээр, орон нутгийн цагаар 24-ний өдөр Афганистаны төвийн бүсийн Логар мужийн Мес Айнак хотод 25 километр урт хурдны замын шав тавих ёслол болсныг онцолсон байна. Шав тавих ёслолд Афганистанд суугаа Хятадын дипломатчид, бизнесмэнүүд болон Талибан хөдөлгөөний өндөр албан тушаалтнууд оролцов.

Хятадын төрийн өмчит China Metallurgy компанийн хөрөнгө оруулалттай Мес Айнак зэсийн уурхай анхны бүтээн байгуулалтаа ийнхүү эхлүүлж буй нь энэ аж

Тодруулбал China Metallurgy компани 2008 онд Афганистаны Засгийн газартай гурван тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтын гэрээ байгуулж, 30 жилийн хугацаатай тус уурхайн ашиглалтын эрхийг авсан юм. Гэвч Афганистанд эмх замбараагүй байдал үргэлжилснээр уурхайн бүтээн байгуулалт ийнхүү 16 жилээр хойшилсон байна. Гэхдээ тус компани 2018 онд нэмэлт гэрээ байгуулж, зөвхөн уурхай гэлтгүй цахилгаан станц, ус шахах станц, сургууль, эмнэлэг, сүм хийд, орон сууц зэрэг олон нийтийн байгууламж барих тохиролцоонд хүрчээ.

Америкийн судалгааны төв болох Brookings Institution-ийн мэдээлснээр Афганистанд 2.3 тэрбум тонн төмрийн хүдэр, 1.4 сая тонн газрын ховор элементийн нөөц бий. Афганистаны газрын хэвлий дэх ашигт малтмалын нөөцийн үнэ цэн, тэр дундаа батарей болон цахилгаан автомашины үйлдвэрлэлд зайлшгүй шаардлагатай лити зэрэг нь 1 их наяд ам.доллароор хэмжигдэнэ гэж тооцоолжээ.

2021 оны наймдугаар сард АНУ-ын цэрэг армийнхан Афганистаныг орхин гарсны дараа Талибанчууд тус улсын засгийн эрхийг хяналтандаа авч эдийн засгийн хүндрэлийг даван туулахын тулд уул уурхайн салбарыг түшиглэж эхэлсэн юм. Засгийн газрыг цэргийн хүчээр унагаж, эмэгтэйчүүдийн эрхийг ноцтойгоор дарангуйлснаас үүдэн ихэнх улс орон Талибаныг албан ёсны засгийн газар гэж хүлээн зөвшөөрдөггүй бөгөөд Талибанчуудын уул уурхайн салбарыг ашиглах хүсэлтэд хариу өгөөгүй байна.

Харин Хятад улс үүнийг үл хамааран Талибанчуудтай тохиролцоонд хүрч чаджээ. Хятад улс өнгөрсөн оны есдүгээр сард Кабулд шинэ элчин сайдаа илгээснээс гадна өнгөрөгч 1-р сард Талибанчуудын томилсон Бээжин дэх Афганистаны элчин сайдын жуух бичгийг хүлээн авснаар Талибаныг засгийн газар гэж хүлээн зөвшөөрсөн анхны улс болсон юм.

АНУ-Хятадын хооронд өрнөж буй дэлхийн нийлүүлэлтийн сүлжээг өөрчлөн зохион байгуулах үйл явцад давуу тал олж авах гэсэн оролдлого гэж Хятадын энэхүү үйлдлийг олон улс тайлбарлав.

Түүнчлэн Хятадын Шинжаан Төв Азийн газрын тос, байгалийн хийн компани өнгөрсөн нэгдүгээр сард Афганистаны Уул уурхай, газрын тосны яамтай гэрээ байгуулж, Афганистаны хойд хэсэгт орших Амударьяа газрын тосны талбайг (87 сая баррель нөөцтэй гэж тооцоолсон) 25 жилийн хугацаатай олборлох зөвшөөрөл мөн авсан билээ.

China Metallurgy компанийн ашиглах эрх бүхий Мес Айнак уурхай нь аюулгүй байдлын асуудал болон ойр орчмын эртний Буддын шашны туурийг хамгаалах ёстой гэдэг утгаараа нэлээд ярвигтай төсөлд тооцогдож буй аж. Хятадаас Афганистанд суугаа Элчин сайд Жао Шэн хэлэхдээ “Хурдны зам ашиглалтад орсноор Мес Айнак уурхайн бүтээн байгуулалтад маш чухал алхам болж буй юм” хэмээн цохон хийсэн байна. Тэрээр үргэлжлүүлэн Хятад улс Афганистаны тогтвортой байдал, хөгжилд тус дөхөм болохын тулд НҮБ болон бусад оронтой хамтран ажиллаж байгаа гэдгээ мөн тодотгожээ.

Мес Айнакын уурхайн бүтээн байгуулалт нь маш хүнд байдалд буй Афганистаны эдийн засгийг аврах гарц болно гэж Талибанчууд найдаж буй нь лавтай. Гэхдээ зэсийн олборлолт бодитоор эхлэх хүртэл хоёр жилээс багагүй хугацаа шаардагдах төлөвтэй байгаа юм. Ланжоугийн их сургуулийн Афганистаны судалгааны төвийн захирал Жу Юнбяо хэлэхдээ, "Бодит бүтээн байгуулалт эхлэх хүртэл хол зам туулах хэрэгтэй. Цахилгаан эрчим хүч, ус зэрэг дэд бүтэц тулгамдсан асуудал болоод байгаа бөгөөд хөрөнгө оруулалтын орчин ойрын хугацаанд сайжрахгүй гэдэг нь тодорхой болсон” хэмээн өгүүлэв.

Афганистаны аюулгүй байдал хэр тогтвортой байх эсэх нь мөн л тулгамдсан асуудлын нэг юм. Тодруулбал сүүлийн үед “Бүс ба зам” санаачлагыг хэрэгжүүлж байгаа бүсүүд дэх хятад ажилчид руу халдах явдал байнна гарсаар байгаа билээ. Тухайлбал өнгөрсөн 3-р сард Пакистанд амиа золиослогч бөмбөг дэлбэлж, Хятадын таван инженер амиа алдсан юм. 2022 онд Кабул хотын зочид буудалд зэвсэгт этгээд халдлага үйлдэж, хамгийн багадаа Хятадын таван иргэн шархадсан удаатай.

Афганистаны эдийн засгийн асуудал эрхэлсэн ерөнхий сайдын орлогч Абдул Гани Барадар ч үүнийг анхааралдаа авч, Афганистанд оршин сууж буй бизнес эрхлэгчид, ажилчдын аюулгүй байдлыг хангана гэж мэдэгдсэнийг орон нутгийн хэвлэл мэдээллийн Tolo News агентлаг мэдээлэв.

Тэрчлэн ноён Жу South China Morning Post сонинд хэлэхдээ, "Хятад улс Афганистаны зах зээлд нэвтэрч байгаа нь "үндэсний стратеги" гэхээсээ илүү "бизнесийн” шинж чанартай юм” хэмээн сэтгэгдлээ илэрхийлжээ.

Эх сурвалж: Kyunghyang

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Хятад хямд цахилгаан машинууд зэвсгийн чанартай байж болзошгүй хэмээн сэрэмжлүүлэв
02024-9-18 12:21
ОХУ-ын нууц шумбагчийн салаа далайгаар татсан интернэтийн кабелийг сүйтгэж болзошгүй
02024-9-18 12:03
Хятад серверт мэдээлэх бүтэцтэйг мэдмэгцээ БНСУ хуарангуудаас 1300 камер устгалаа
12024-9-18 11:28
Хүний тархинаас бичил хуванцар илэрлээ
02024-9-18 10:59
БНСУ: Хүүхдэдээ цаг гаргахын тулд богиносгосон хуваариар ажилладаг хүн 15 хувь нэмэгдлээ
02024-9-18 10:37
Amazon алсын зайнаас ажиллах журмаа цуцалсан АНУ-ын анхны томоохон компани боллоо
02024-9-18 9:04
Ажлын дөрвөн өдөртэй хуваарь ажилчдын амьдралд аз жаргал нэмж байна уу?
02024-9-17 15:12
Эрдэмтэд аж үйлдвэрийн бохирдлыг багасгахаар модны генийг инженерчилжээ
02024-9-17 12:14
Гангийн өлсгөлөнг давахын тулд Зимбаб 200 заан агнана
02024-9-17 11:38
АНУ-ын тэнгисийн цэрэг анхны хүйс харгалзахгүй шумбагчаа ашиглаж эхэлжээ
02024-9-17 11:16