Канадын рапсын нийлүүлэлтэд демпингийн эсрэг шалгалт хийнэ
9 сарын 5. 16:080

Канадын рапсын импортод демпингийн эсрэг мөрдөн шалгах ажиллагаа явуулна гэдгээ Хятадын Засгийн газар мэдэгдлээ. Канад улс Хятадын бараанд татвар ногдуулсны хариуд ийм алхам хийсэн бололтой гэж NHK телевиз мэдээлжээ.

Хүнсний тос болон бусад олон төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд ашигладаг рапсын үр үйлдвэрлэгч дэлхийн хамгийн том улсуудын нэг бол Канад юм. Шалгалтын дүнгээс хамааран Хятад руу гаргаж буй рапсын экспортод татвар ногдуулж магадгүй байна.

Рапсаас гадна Канадын зарим химийн бүтээгдэхүүний нийлүүлэлтийг шалгана гэж Хятадын Худалдааны яам мэдэгджээ.

Канадын Засгийн газар Хятадад үйлдвэрлэсэн цахилгаан хөдөлгүүрт автомашины импортод 100 хувийн, ган, хөнгөн цагаан бүтээгдэхүүний импортод 25 хувийн татвар ногдуулах шийдвэр гаргаснаа өнгөрсөн долоо хоногт мэдэгдсэн юм.

Хятадын Худалдааны яам үүний хариуд мэдэгдэл нийтэлж, Хятад улс Канадын ялгаварлан гадуурхсан нэг талын хязгаарлалтын арга хэмжээг эрс буруушааж, эсэргүүцэж байна гэжээ. Мөн Дэлхийн худалдааны байгууллагад гомдол гаргана гэдгээ дурдсан байна.

Эх сурвалж: МОНЦАМЭ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Боинг компанийн ажилчдын 96 хувь нь ажил хаяхыг дэмжжээ
02024-9-19 8:58
Хятад хямд цахилгаан машинууд зэвсгийн чанартай байж болзошгүй хэмээн сэрэмжлүүлэв
02024-9-18 12:21
ОХУ-ын нууц шумбагчийн салаа далайгаар татсан интернэтийн кабелийг сүйтгэж болзошгүй
02024-9-18 12:03
Хятад серверт мэдээлэх бүтэцтэйг мэдмэгцээ БНСУ хуарангуудаас 1300 камер устгалаа
12024-9-18 11:28
Хүний тархинаас бичил хуванцар илэрлээ
02024-9-18 10:59
БНСУ: Хүүхдэдээ цаг гаргахын тулд богиносгосон хуваариар ажилладаг хүн 15 хувь нэмэгдлээ
02024-9-18 10:37
Amazon алсын зайнаас ажиллах журмаа цуцалсан АНУ-ын анхны томоохон компани боллоо
02024-9-18 9:04
Ажлын дөрвөн өдөртэй хуваарь ажилчдын амьдралд аз жаргал нэмж байна уу?
02024-9-17 15:12
Эрдэмтэд аж үйлдвэрийн бохирдлыг багасгахаар модны генийг инженерчилжээ
02024-9-17 12:14
Гангийн өлсгөлөнг давахын тулд Зимбаб 200 заан агнана
02024-9-17 11:38