Запорожийн АЦС-д гарсан түймэрт бие биеэ буруутгажээ
8 сарын 12. 11:530

Украины өмнөд нутагт байрлах, Оросын хяналтад байгаа Запорожийн атомын цахилгаан станцад /АЦС/ Оросын цэргүүд гал тавьсан гэж Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский ням гарагт Телеграм хуудсандаа мэдэгджээ.

В.Зеленский станцын нэгэн цамхгаас их хэмжээний утаа гарч буйг харуулсан дүрс бичлэг нийтэлсэн байна. Цацраг идэвхт бодисын үзүүлэлтүүд хэвийн байгаа гэж тэрбээр хэлсэн боловч АЦС-ыг “Украин болон бүх Европ, цаашлаад дэлхий дахиныг айлган сүрдүүлэх зорилгоор ашиглаж байна” гэж Оросын талыг буруутгажээ. “Дэлхий нийт үүнд ямар хариу үйлдэл үзүүлэхийг бид хүлээж байна, бид Олон улсын атомын эрчим хүчний агентлагийн /ОУАЭХА/ хариу үйлдлийг хүлээж байна. Оросын тал үүнд хариуцлага хүлээх ёстой” гэж тэрбээр хэлсэн байна.

Станцыг ажиглаж буй Никополь дүүрэг дэх Украины хяналтад байдаг цэргийн захиргааны дарга Евгений Евтушенко хэлэхдээ, Оросын цэргүүд хөргөх цамхгууд дотор олон тооны автомашины дугуй шатаасан гэх албан бус мэдээлэл байна гэжээ. Тэрбээр үүнийг “өдөөн хатгалга, эсвэл үймээн самуун үүсгэх оролдлого” гэж нэрлээд, станц “одоогийн нөхцөлд байдалд байж болох хэвийн түвшинд ажиллаж байгааг” баталжээ.

Харин Оросын тал тус станцын нутаг дэвсгэрт гал гарсан явдалд Украиныг буруутгасан байна. ОХУ-аас томилогдсон, Запорожийн эзлэгдсэн хэсгүүдэд хяналт тавих асуудал эрхэлсэн төлөөлөгч Е.Балицкий мэдэгдэхдээ “Украины зэвсэгт хүчин Энергодар хот руу их буугаар буудсаны улмаас гал гарсан” гэжээ. Тэрбээр мөн атомын станц болон Энергодар хотод цацрагийн аюул байхгүй" гэж нэмж хэлсэн байна.

Оросын Засгийн газраас томилогдсон Запорожье мужийн захирагч Владимир Рогов мэдэгдэхдээ "Украинчууд цахилгаан станцад цохилт өгөхийн тулд өөрийн нутаг дэвсгэрээс нисгэгчгүй онгоц хөөргөсөн бөгөөд энэ бол урьдчилан төлөвлөсөн, зориуд санаатай үйлдэл” гэжээ. Оросын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Мария Захарова уг халдлагын дараа Украиныг “цөмийн терроризм”-д буруутгаж, үүнд зохих хариуг өгөхийг ОУАЭХА-т уриалсан байна.

ОУАЭХА энэ үйл явдлын дараа ням гарагт X хуудсаараа дамжуулан мэдэгдэл хийжээ. “Оройн цагаар хэд хэдэн дэлбэрэлт сонсогдсоны дараа Запорожийн станцын хойд хэсгээс хар утаа гарч байгааг ОУАЭХА-гийн мэргэжилтнүүд харсан. Уг хэсэгт байрлах хөргөх цамхгуудын нэг рүү өнөөдөр нисгэгчгүй онгоцоор халдсан гэж станцаас мэдээлсэн. Цөмийн аюулгүй байдалд ямар нэгэн байдлаар нөлөөлөөгүй” гэж тус агентлаг мэдэгджээ.

Эх сурвалж: МОНЦАМЭ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
БНХАУ шинэ оноос эхлэн 15 жилийн турш тэтгэврийн насыг аажмаар нэмнэ
02024-9-24 11:09
БНСУ: Хүүхдэдээ цаг гаргахын тулд богиносгосон хуваариар ажилладаг хүн 15 хувь нэмэгдлээ
02024-9-18 10:37
Ажлын дөрвөн өдөртэй хуваарь ажилчдын амьдралд аз жаргал нэмж байна уу?
02024-9-17 15:12
Хятад залуучууд ажилгүйдэлд дасаж байна
02024-9-6 14:39
БНАСАУ-ын мэдээлэл технологийн мэргэжилтнүүд бусдын хувийн мэдээллийг хулгайлан АНУ-ын компаниудад ажилд орох болжээ
02024-9-6 9:38
Япончууд ажлаасаа халагдахын тулд ажлаас гаргадаг мэргэжилтэн хөлсөлж байна
02024-9-2 15:28
Ажил, амьдралын тэнцвэрт итгэдэггүй дарга нар юуг чухалчилдаг вэ?
02024-8-28 15:06
Австрали ажилтнууд ажлын бус цагаар “утсаа салгахыг” хуулиар зөвшөөрлөө
02024-8-27 11:37
Оффис дээрх хамгийн бүтээмжтэй цагийг тогтоожээ
02024-8-26 16:28
Z үеийнхэн албан шуудангийн төгсгөлийг огцом өөрчилснийг ажил олгогчид анхааруулав
12024-8-26 13:05

Хуудас олдсонгүй

Уучлаарай, Таны хайсан хуудас олдсонгүй

Нүүр хуудас