Н.Мадурогийн ялалтыг хүлээн зөвшөөрөөгүй улсуудаас Венесуэлийн дипломатчдыг эргүүлэн татна
7 сарын 30. 14:150

Николас Мадуро Ерөнхийлөгчийн сонгуульд ялсныг хүлээн зөвшөөрөхгүй байгаа Аргентин, Доминикан, Коста-Рика, Панам, Перу, Уругвай, Чили зэрэг 7 улсад суугаа дипломатч ажилтнуудаа Венесуэлийн засгийн газар эргүүлэн татах шийдвэр гаргажээ.

Үүний зэрэгцээ Венесуэлд суугаа дипломат ажилтнуудаа эргүүлэн татахыг дээрх улсуудаас шаардсан байна.

“Манай улсын бүрэн эрхт байдалд халдсан увайгүй үйлдэлтэй холбогдуулан Боливарын бүгд найрамдах Венесуэл улсын засгийн газар Аргентин, Чили, Коста-Рика, Перу, Панам, Доминикан, Уругвай дахь дипломат байгууллагуудын бүх ажилтнуудаа эргүүлэн татахаар шийдвэрлэсэн бөгөөд Венесуэлд суугаа өөрсдийн төлөөлөгчдийг нэн даруй эргүүлэн татахыг эдгээр улсын засгийн газруудаас шаардаж байна” гэж Венесуэлийн Гадаад хэргийн яамны мэдэгдэлд дурджээ.

Венесуэлийн Ерөнхийлөгчийн сонгуулийн талаар дээрх улсуудын гаргасан мэдэгдлийг тус яам “Венесуэлийн дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцсон явдал” гэж дүгнэсэн байна. “Бие даасан байдлаа хамгаалахын тулд улс төр, хууль эрхзүйн арга хэмжээнүүдийг авах эрх Венесуэлийн засгийн газарт бий. Энх тайвнаар зэрэгцэн орших явдалд аюул учруулж буй аливаа үйлдлийг бид сөрөн зогсох болно” гэж ГХЯ-ны мэдэгдэлд дурджээ.

7 дугаар сарын 28-ны өдөр Венесуэлд болсон Ерөнхийлөгчийн сонгуулийн явцад саналын нийт хуудасны 80 хувийг тоолсны дараах байдлаар одоогийн Ерөнхийлөгч Н.Мадуро 5 150 092 сонгогчийн /саналаа өгсөн хүмүүсийн 51,2 хувь/ саналыг авсан бол түүний гол өрсөлдөгч Эдмундо Гонсалесийг 4 445 978 хүн /44,2 хувь/ дэмжсэн тухай Үндэсний сонгуулийн зөвлөл мэдээлсэн байна.

Эх сурвалж: МОНЦАМЭ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Эцэг эхчүүд Харри Поттер цувралын гол дүрүүдэд хүүхдээ тоглуулахаар хошуурч байна
02024-9-16 13:02
Айдастаа автсан Маск үргэлж зэвсэгтэй 20 бие хамгаалагч, хувийн эмчтэй явж байна
02024-9-16 12:03
Антарктидын далайн мөсний талбай Баруун Европтой тэнцэх хэмжээгээр багасжээ
02024-9-16 10:06
“Сүйрлийн бурхан”Апофис солир 2029 онд дэлхийг шүргэж болзошгүй
02024-9-13 12:47
Олон жил хаалга тогтоосон чулуу нь сая долларын эрдэнэ байжээ
02024-9-13 12:16
OpenAI компанийн үнэ цэн асар хурдацтай өссөөр байна
02024-9-13 11:42
Швед цагаачдад харь гэж мөнгө төлөхөөр болжээ
02024-9-13 11:25
TSMC компанийн 8-р сарын борлуулалт өмнөх онтой харьцуулахад 33 хувиар өсжээ
02024-9-13 10:45
ОХУ-ын гүнд алсын тусгалтай пуужин харвахыг Украинд ИБУИНВУ зөвшөөрлөө
12024-9-13 10:11
Жон Бон Жови хүний амь аварч цагдаа нарын талархлыг хүлээв
02024-9-12 15:18