Бангладешт болсон үймээний улмаас 32 хүн амиа алджээ
7 сарын 19. 11:200

Бангладешийн эрх баригчид улс орон даяар өндөржүүлсэн бэлэн байдлыг зарлаж, интернэтийн сүлжээг хаасан ба зарим газарт телефон утасны сүлжээ ажиллахгүй байна. Энэ нь хэдэн хоногийн турш үргэлжилж буй оюутнуудын эсэргүүцлийн жагсаалтай холбоотой юм.

Жагсагчид ба цагдаа нарын хооронд болсон мөргөлдөөний улмаас нийслэл Дакка хотод олон арван хүн амиа алдаж, хэдэн зуун хүн шархаджээ. Пүрэв гарагт төрийн мэдлийн BTV телевизийн байр шатсан байна.

Оюутнууд жагсаж буйн шалтгаан гэвэл, төрийн албан дахь нийт ажлын байрны гуравны нэгийг 1971 оны тусгаар тогтнолын төлөөх дайнд /Пакистанаас тусгаарлахын төлөөх/ оролцсон ахмад дайчдын төрөл төрөгсдөд олгодог тогтолцоог өөрчлөхийг шаардаж байгаа явдал юм. Ийм журам бол ялгаварлан гадуурхаж буйн хэлбэр мөн гэж оюутнууд үзээд, хүн тус бүрийн мэргэжлийн ур чадварыг харгалзан үзсэний үндсэн дээр хүмүүсийг ажилд авахыг шаардаж байна.

Бангладешийн оюутнуудтай эв санааны нэгдэлтэй байгаа илэрхийлэн Энэтхэгийн олон зуун оюутнууд Бүх Энэтхэгийн ардчилсан оюутнуудын байгууллагын удирдлага дор Калькутта хотын гудамжнуудад жагсаал зохион байгуулжээ.

Эсэргүүцлийг намжаахын тулд Бангладешийн эрх баригчид үүрэн холбооны интернэт сүлжээг тасалсан ба Ерөнхий сайд Шейх Хасина оюутнуудад хандан тайван байхыг уриалсан боловч пүрэв гарагт нөхцөл байдал улам хурцдаж, нийт 32 хүн амиа алдсан тухай бие даасан эх сурвалжууд мэдээлжээ.

Мөн өдөр гудамжнуудын дагуу амьд гинж үүсгэн жагссан оюутнуудын эсрэг цагдаа нар нулимс асгаруулагч хий, резинэн сум хэрэглэсэн байна. Хариуд нь оюутнууд цагдаагийн хэсгийн байрыг шатааж, телевизийн BTV компанийн байр руу дайран оржээ.

Мэдээллийн сайдын ярьснаар, цагдаа нар ба аюулаас хамгаалах хүчнийхэн телевизийн байрыг бүслээд байна.

Эх сурвалж: МОНЦАМЭ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Хятад залуучууд ажилгүйдэлд дасаж байна
02024-9-6 14:39
Toki x GS25 онцлох Cashback
02024-9-6 12:33
Царайлаг хүмүүсээс болгоомжлохыг Хятадын тагнуулын алба хүүхэд залуучуудад анхааруулжээ
02024-9-6 11:40
Путины 5, 9 настай нууц хөвгүүд илэрчээ
02024-9-6 11:15
Линкин Парк хамтлаг шинэ дуучинтайгаар эргэн ирэхээ зарлалаа
02024-9-6 10:43
БНАСАУ-ын мэдээлэл технологийн мэргэжилтнүүд бусдын хувийн мэдээллийг хулгайлан АНУ-ын компаниудад ажилд орох болжээ
02024-9-6 9:38
Дэлхийн автомашины салбарт “тектоник” өөрчлөлт авчирсан Хятадын автомашин үйлдвэрлэгчдийн дараагийн хохирогч хэн байх бол?
02024-9-6 8:22
ОХУ, Энэтхэг нууц худалдааны суваг байгуулжээ
02024-9-5 12:57
Ким Жон Ун үерийн гамшигт буруутган 30 албан тушаалтанд цаазын ял оноов
02024-9-5 12:33
“Путины тагнуул” цагаан халимыг буудаж агнасан байж болзошгүй
02024-9-5 11:54