Пёняны дээдчүүл Ким Жон Унд тураах эм хайж байна
7 сарын 30. 15:140

Умард Солонгосын удирдагч Ким Жон Ун дахин жин нэмж, таргалалтаас шалтгаалсан цусны даралт, чихрийн шижин зэрэг өвчин нь сэдэрч эхэлсэн тул өндөр албан тушаалтнууд нь гаднаас таргалалт болон түүнтэй холбоотой өвчнүүдийн эсрэг эм, эмчилгээ эрж эхэлсэн талаар Өмнөд Солонгосын тагнуулын агентлагууд мэдээлжээ.

Архи, тамхины хэрэглээ ихтэй 40 настай Ким Жон Ун удмын зүрх муутай. Эцэг нь ч, өвөө нь ч зүрхний өвчнөөр өөд болсон түүхтэй.

Зарим эх сурвалжийн ажигласнаар Ким Жон Ун 170см орчим өндөртэй, 140кг жинтэй байсан ч 2021 онд магадгүй хоолны дэглэмээ сольсноос шалтгаалан нэлээд их жин хаяж байлаа. Гэтэл сүүлийн үеийн мэдээ мэдээлэлд харагдаж байгаа гэрэл зураг, дүрс бичлэгүүдээс үзэхэд тэр эргээд жин нэмсэн бололтой.

Энэ долоо хоногт Өмнөд Солонгосын Үндэсний тагнуулын алба хууль тогтоогчдод хаалттай хаалганы цаана мэдээлэхдээ Ким Жон Уны жин эргээд 140кг орчим болсон бөгөөд зүрх нь муудах өндөр эрсдэлтэй байна гэжээ.

Мөн баталгаатай эх сурвалжуудын мэдээлснээр тагнуулын агентлагийн мэдээнээс үзэхэд Ким Жон Уны таргалалтаас үүдсэн цусны даралт, чихрийн шижинд зориулан Пёняны өндөр албан тушаалтнууд гадаад орнуудаас чанартай эм хайх болсон гэнэ.

Эх сурвалж: AP

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
1
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Боинг компанийн ажилчдын 96 хувь нь ажил хаяхыг дэмжжээ
02024-9-19 8:58
Хятад хямд цахилгаан машинууд зэвсгийн чанартай байж болзошгүй хэмээн сэрэмжлүүлэв
02024-9-18 12:21
ОХУ-ын нууц шумбагчийн салаа далайгаар татсан интернэтийн кабелийг сүйтгэж болзошгүй
02024-9-18 12:03
Хятад серверт мэдээлэх бүтэцтэйг мэдмэгцээ БНСУ хуарангуудаас 1300 камер устгалаа
12024-9-18 11:28
Хүний тархинаас бичил хуванцар илэрлээ
02024-9-18 10:59
БНСУ: Хүүхдэдээ цаг гаргахын тулд богиносгосон хуваариар ажилладаг хүн 15 хувь нэмэгдлээ
02024-9-18 10:37
Amazon алсын зайнаас ажиллах журмаа цуцалсан АНУ-ын анхны томоохон компани боллоо
02024-9-18 9:04
Ажлын дөрвөн өдөртэй хуваарь ажилчдын амьдралд аз жаргал нэмж байна уу?
02024-9-17 15:12
Эрдэмтэд аж үйлдвэрийн бохирдлыг багасгахаар модны генийг инженерчилжээ
02024-9-17 12:14
Гангийн өлсгөлөнг давахын тулд Зимбаб 200 заан агнана
02024-9-17 11:38