2034 оны ДАШТ-ийг зохион байгуулахаар нэр дэвшиж буй Саудын Араб 11 стадион барихаар төлөвлөжээ
8 сарын 2. 13:540

2034 оны Хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг (ДАШТ) зохион байгуулах эрхийн төлөө Саудын Араб улс ганцаараа нэр дэвшиж байгаа билээ. Тэгвэл тус улс Олон улсын хөлбөмбөгийн холбоонд (FIFA) 11 шинэ хөлбөмбөгийн цэнгэлдэх хүрээлэн барих төлөвлөгөөгөө танилцуулсан байна.

Британийн олон нийтийн BBC телевиз зэрэг гадаадын хэвлэл мэдээллийн агентлагуудын 2-ны өдөр мэдээлснээр "Саудын Араб 11 шинэ хөлбөмбөгийн цэнгэлдэх хүрээлэн барих төлөвлөгөөгөө FIFA-д өргөн барьжээ. Тэгвэл шинээр баригдах 11 цэнгэлдэх хүрээлэнгийн 8-ыг нь Эр-Рияд хотод барих юм. Нээлтийн тоглолт болон финалын тоглолт болох Кинг Салман олон улсын цэнгэлдэх хүрээлэнг 92.760 хүний ​​багтаамжтай байхаар төлөвлөжээ” хэмээн цохон тэмдэглэв.

Саудын Араб 2034 оны ДАШТ-ийг таван хотын 15 цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулахаар төлөвлөж байгаа бөгөөд үүнээс 11-ийг нь шинээр барих гэж буй аж.

Шинээр баригдах хөлбөмбөгийн цэнгэлдэх хүрээлэнгийн дотроос хамгийн их анхаарал татаж буй нь 46.000 хүний ​​суудалтай "NEOM цэнгэлдэх хүрээлэн" бөгөөд уг цэнгэлдэх хүрээлэн нь нүүрстөрөгчийн ялгаруулалт багатай ирээдүйн шинэ хот болох NEOM-д баригдах гэж байгаа юм.

Энэхүү хөл бөмбөгийн талбай нь NEOM-ийн хамгийн анхаарал татахуйц онцлог хэсэг болох 200 метрийн өргөнтэй, 500 метр өндөр, 170 километрийн урттай асар том шулуун байгууламж болох "The Line" дээр баригдах гэнэ.

2034 оны ДАШТ-ий хэсгийн шат, шөвгийн 32, шөвгийн 16, шөвгийн наймын тоглолтууд болох NEOM цэнгэлдэх хүрээлэн олон талаараа онцлогтой.

Тухайлбал зөвхөн автомат жолоодлого бүхий автомашин болон өндөр хурдны лифтээр л нэвтрэх боломжтой NEOM цэнгэлдэх хүрээлэн нь салхи, нарны эрчим хүч гэх мэт байгальд ээлтэй сэргээгдэх эрчим хүчээр ажиллах бөгөөд хамгийн гол нь далайн түвшнээс дээш 350 метрийн өндөр хадан цохион дээр баригдана гэдэг утгаараа олны анхаарлыг татаж буй аж.

2034 оны ДАШТ-ийг зохион байгуулах саналд Саудын Араб, Австрали, Индонез зэрэг гурван улс оролцсон ч өнгөрсөн оны 10 дугаар сард Индонез улс Саудын Арабыг дэмжин нэрээ татсан бөгөөд Австрали ч “бууж өгснөөр” зөвхөн Саудын Араб л нэрээ дэвшүүлэх эрхтэй болсон билээ.

Үүний дагуу Саудын Араб энэ оны сүүлээр товлогдсон FIFA-гийн Ерөнхий ассамблейн хурлаар эцэслэн шийдвэрлэгдсэний дараа зохион байгуулах эрхээ албан ёсоор авах юм.

Эх сурвалж: SBS Biz

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Хятад залуучууд ажилгүйдэлд дасаж байна
02024-9-6 14:39
Toki x GS25 онцлох Cashback
02024-9-6 12:33
Царайлаг хүмүүсээс болгоомжлохыг Хятадын тагнуулын алба хүүхэд залуучуудад анхааруулжээ
02024-9-6 11:40
Путины 5, 9 настай нууц хөвгүүд илэрчээ
02024-9-6 11:15
Линкин Парк хамтлаг шинэ дуучинтайгаар эргэн ирэхээ зарлалаа
02024-9-6 10:43
БНАСАУ-ын мэдээлэл технологийн мэргэжилтнүүд бусдын хувийн мэдээллийг хулгайлан АНУ-ын компаниудад ажилд орох болжээ
02024-9-6 9:38
Дэлхийн автомашины салбарт “тектоник” өөрчлөлт авчирсан Хятадын автомашин үйлдвэрлэгчдийн дараагийн хохирогч хэн байх бол?
02024-9-6 8:22
ОХУ, Энэтхэг нууц худалдааны суваг байгуулжээ
02024-9-5 12:57
Ким Жон Ун үерийн гамшигт буруутган 30 албан тушаалтанд цаазын ял оноов
02024-9-5 12:33
“Путины тагнуул” цагаан халимыг буудаж агнасан байж болзошгүй
02024-9-5 11:54