Хуудас олдсонгүй
Уучлаарай, Таны хайсан хуудас олдсонгүй
Парисын Олимпод түрүүлсэн нь 37 настай Новак Жоковичийг тамирчны замналаа дахин дөрвөн жилийн турш үргэлжлүүлж, Лос-Анжелесийн наадамд оролцоход түлхэц болно гэдэгт найдаж байгаагаа түүний дасгалжуулагч асан Горан Иванишевич илэрхийлжээ.
Өнгөрсөн ням гарагт болсон Олимпын талбайн теннисний финалын тоглолтод Карлос Алькарасыг 7-6(3) 7-6(2) харьцаагаар буулган авч, алтан медалийн эзэн болсон Н.Жокович “Их дуулга”-ын бүх дөрвөн цом, Олимпын аварга цолыг хүртсэнээр түүхэн дэх “Алтан дуулга”-ын тав дахь эзэн болсон билээ.
“Ролан Гаррос” цэнгэлдэхэд байгуулсан энэхүү ялалт нь Н.Жоковичийн хувьд энэ улирлын тааруухан тоглолтуудад цэг тавьсан бөгөөд Уимблдоны финалд К.Алькараст ялагдсанаас хойш хэдхэн долоо хоногийн дараа, Францын нээлттэй тэмцээний дараа өвдөгний мэс засалд орсноос хойш хоёр сарын дараа тэрбээр ийнхүү Олимпын аварга болсон юм.
“Новак талбай дээр нисэж, бүжиглэж байсан. Энэ бол түүний анхны Олимпын финал гэдгийг хүмүүс мартсан байна, өөрийнх нь цаг ирснийг, энэ боломжийг ашиглах ёстой гэдгийг тэрбээр мэдэрсэн. Түүнийг ямар гайхалтай байсныг эргэн санахад Лос-Анжелест ч гэсэн түүнийг харна гэдэгт гайхах зүйл алга” гэж Г.Иванишевич ярьжээ.
Сербийн алдарт теннисчин Их дуулгад 9 удаа түрүүлэхэд нь хувь нэмрээ оруулсан Хорватын дасгалжуулагч Г.Иванишевич түүнийг наймдугаар сарын 26-нд эхлэх АНУ-ын нээлттэй тэмцээнд түрүүлэх тамирчдын тоонд байгааг мөн онцолсон байна. “Н.Жокович энэхүү алтан медалийг хүртсэнд миний бие маш их баяртай байна. Одоо 25 дахь Их дуулгадаа түрүүлж, үнэмлэхүй дээд амжилтыг эвдэхийг хүсэн ерөөе, үүний дараа тэр зодог тайлах боломжтой болно, гэхдээ энэ залуу хэзээ ч зодог тайлахгүй” гэж Г.Иванишевич хэллээ.
Эх сурвалж: МОНЦАМЭ
Уучлаарай, Таны хайсан хуудас олдсонгүй