Энэтхэг: Өмнөд Хятадын тэнгисийн газар нутгийн маргаанд давуу байдал олохын тулд Вьетнамд 300 сая ам.долларын зээл олгоно
8 сарын 4. 23:050

Энэтхэг болон Хятад улс Өмнөд Хятадын тэнгис орчимд газар нутгийн маргаантай байсаар удаж байгаа билээ. Тэгвэл Энэтхэг улс тэнгисийн эрх мэдлээ бэхжүүлэхийн тулд Вьетнамд 300 сая ам.долларын зээл олгохоор шийджээ.

Times of India сонины орон нутгийн цагаар 2-ны өдөр мэдээлснээр, ерөнхий сайд Нарендра Моди өмнөх өдөр нь Шинэ Делид Вьетнамын ерөнхий сайд Фам Мин Тринтэй уулзсаныхаа дараа дээрх агуулга бухий хамтарсан мэдэгдэл хийсэн байна. Тус мэдэгдэлдээ хоёр улс Энэтхэг-Номхон далайн бүс нутгийг тогтворжуулахын тулд батлан ​​хамгаалах салбарын хамтын ажиллагаагаа бэхжүүлэхээр шийдсэн ба үүнтэй холбоотойгоор Энэтхэг улс Вьетнамд 300 сая ам.долларын зээл олгохоор болсноо цохон тэмдэглэжээ.

Хоёр улс хамтарсан мэдэгдэлдээ, Өмнөд Хятадын тэнгист чөлөөтэй навигаци хийхээс гадна агаараас тандалт хийх нь чухал гэдгийг онцлон тэмдэглэсэн байна. Тодруулбал, бид Өмнөд Хятадын тэнгисийн нутаг дэвсгэрийн маргааныг НҮБ-ын 1982 оны Далайн хуулийн конвенцийн дагуу заналхийлэл, хүч хэрэглэхгүйгээр энхийн замаар шийдвэрлэхээр шийдсэн гэв.

Ерөнхий сайд Моди мэдэгдэлдээ, "Бид Энэтхэг-Номхон далайн бүс нутгийн талаар нэгдмэл байр суурьтай байна. Бид чөлөөт, нээлттэй, дүрэм журамд суурилсан, цэцэглэн хөгжсөн Энэтхэг-Номхон далайн бүс нутгийн төлөө үргэлжлүүлэн хамтран ажиллах болно” хэмээн онцлов. Тэр дундаа далд утгаараа Хятадад хандан Энэтхэг улс тэлэх үзлийг биш, хөгжлийг дэмжинэ хэмээн дурдсан байна.

Харин ерөнхий сайд Фам Мин Трин хэлэхдээ, хоёр тал Өмнөд Хятадын тэнгисийн энх тайван, тогтвортой байдлыг хангахын тулд мэдээлэл солилцож, хамтран ажиллахаар тохиролцсон гэдгээ мэдэгдсэн ба “Энэтхэг-Номхон далайн бүс нутаг бол өсөлтийн зүтгүүр боловч их гүрнүүдийн улс төр хүчтэй өрнөдөг газар юм. Бидэнд олон талт үзэл баримтлалыг дэмжсэн, дэлхий нийтийг хамарсан хандлага, аргачлал хэрэгтэй” хэмээн сэтгэгдлээ илэрхийлжээ.

Түүнчлэн Вьетнам улс Өмнөд Хятадын тэнгисийн эх газарт газрын тос, байгалийн хийн хайгуул хийхтэй холбоотойгоор газрын тос, байгалийн хийн салбарт хамтран ажиллах нь харилцан ашигтай гэж хоёр улс мөн мэдэгдэв. Үүгээр зогсохгүй хагас дамжуулагч, байгальд ээлтэй технологи, хиймэл оюун ухаан, үүлэн тооцоолол, уур амьсгалын өөрчлөлтөд хариу арга хэмжээ авах зэрэг олон салбарт хамтын ажиллагаагаа эрчимжүүлэхээр тохиролцсоноос гадна ирэх таван жилийн хугацаанд худалдаа, хөрөнгө оруулалтын хэмжээг хоёр дахин харилцан нэмэгдүүлэх зорилтыг тавьжээ.

Эх сурвалж: Maeil

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Хятад залуучууд ажилгүйдэлд дасаж байна
02024-9-6 14:39
Toki x GS25 онцлох Cashback
02024-9-6 12:33
Царайлаг хүмүүсээс болгоомжлохыг Хятадын тагнуулын алба хүүхэд залуучуудад анхааруулжээ
02024-9-6 11:40
Путины 5, 9 настай нууц хөвгүүд илэрчээ
02024-9-6 11:15
Линкин Парк хамтлаг шинэ дуучинтайгаар эргэн ирэхээ зарлалаа
02024-9-6 10:43
БНАСАУ-ын мэдээлэл технологийн мэргэжилтнүүд бусдын хувийн мэдээллийг хулгайлан АНУ-ын компаниудад ажилд орох болжээ
02024-9-6 9:38
Дэлхийн автомашины салбарт “тектоник” өөрчлөлт авчирсан Хятадын автомашин үйлдвэрлэгчдийн дараагийн хохирогч хэн байх бол?
02024-9-6 8:22
ОХУ, Энэтхэг нууц худалдааны суваг байгуулжээ
02024-9-5 12:57
Ким Жон Ун үерийн гамшигт буруутган 30 албан тушаалтанд цаазын ял оноов
02024-9-5 12:33
“Путины тагнуул” цагаан халимыг буудаж агнасан байж болзошгүй
02024-9-5 11:54