Их Британийн харваач хөл хүнд байхдаа Паралимпын медаль хүртсэн анхны тамирчин болжээ
9 сарын 2. 14:260

Их Британийн харваач Жоди Гринхем бямба гарагт эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд хүрэл медаль хүртсэнээр хөл хүнд байхдаа Паралимпын медаль хүртсэн анхны тамирчин боллоо гэж зохион байгуулагчид ням гарагт мэдэгджээ.

Долоон сартай жирэмсэн байхдаа тэмцээнд оролцох нь Ж.Гринхемийн хувьд ховорхон тохиох сорилтуудыг авчирчээ. Тэрбээр байгаа оноход анхаарлаа төвлөрүүлэхийн тулд хэвлий дэх хүүхдээсээ өшиглөхөө болихыг хүсэж байсан гэнэ.

"Хүүхэд өшиглөх нь гайхалтай. Бид хамтдаа гуравдугаар шатны төгсгөлд ирэх үед би “одоо л биш шүү, ээж нь чамдаа хайртай, гэхдээ ганцхан минут өшиглөлгүй тэсээрэй” гэж түүндээ хэлж байсан” гэж тамирчин бүсгүй тэмцээний дараа ярилцлага өгөхдөө хэлжээ. Гэхдээ ураг өшиглөхөө болиогүй байна.

Британийн хоёр тамирчин хагас шигшээ шатанд ялагдсаны дараа Ж.Гринхем багийн анд Фиби Патерсон Пайныг ялж хүрэл медалийн эзэн болсон бол Туркийн Ознур Кюре Гирди финалын шатанд Ираны Фатемех Хемматиг ялж, алтан медаль хүртжээ.

Ж.Гринхем Паралимпын наадмын үеэр гэдсээ томрохыг тооцож, бэлтгэлээ хийж байсан талаараа хуваалцжээ. “Хүүхэд өнөөдөр миний нурууны хавьд байж магадгүй, эсвэл бүр урагшаа ч байж магадгүй. Иймд дасгалжуулагч бид хоёр жирэмсэн үеийн бэлтгэл нэлээд хийсэн” гэж тэрбээр хэлсэн байна.

Ж.Гринхем даваа гарагт Натан МакКуинтай хамт холимог багийн төрөлд шөвгийн наймд өрсөлдөх бөгөөд Парисын наадмаас хоёр дахь медалиа авахыг эрмэлзэж байна. “Хүмүүс намайг “өө, жирэмсэн эмэгтэй наадамд оролцож байна” хэмээн харахыг бус, “хөөх, жирэмсэн эмэгтэй ийм өндөр түвшинд өрсөлдөж, медаль авч байна” гэж хараасай гэж хүсэж байна, энэ нь юу ч боломжтой гэдгийг харуулж чадна гэж тэрбээр ярьжээ.

Эх сурвалж: МОНЦАМЭ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
1
2
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Боинг компанийн ажилчдын 96 хувь нь ажил хаяхыг дэмжжээ
02024-9-19 8:58
Хятад хямд цахилгаан машинууд зэвсгийн чанартай байж болзошгүй хэмээн сэрэмжлүүлэв
02024-9-18 12:21
ОХУ-ын нууц шумбагчийн салаа далайгаар татсан интернэтийн кабелийг сүйтгэж болзошгүй
02024-9-18 12:03
Хятад серверт мэдээлэх бүтэцтэйг мэдмэгцээ БНСУ хуарангуудаас 1300 камер устгалаа
12024-9-18 11:28
Хүний тархинаас бичил хуванцар илэрлээ
02024-9-18 10:59
БНСУ: Хүүхдэдээ цаг гаргахын тулд богиносгосон хуваариар ажилладаг хүн 15 хувь нэмэгдлээ
02024-9-18 10:37
Amazon алсын зайнаас ажиллах журмаа цуцалсан АНУ-ын анхны томоохон компани боллоо
02024-9-18 9:04
Ажлын дөрвөн өдөртэй хуваарь ажилчдын амьдралд аз жаргал нэмж байна уу?
02024-9-17 15:12
Эрдэмтэд аж үйлдвэрийн бохирдлыг багасгахаар модны генийг инженерчилжээ
02024-9-17 12:14
Гангийн өлсгөлөнг давахын тулд Зимбаб 200 заан агнана
02024-9-17 11:38