ХАМАС-ын шинэ удирдагчаар Яхья Синварыг сонгожээ
8 сарын 7. 14:450

Өнгөрсөн оны 10 дугаар сарын 7-нд Израилын эсрэг халдлагыг зохион байгуулагч Яхья Синварыг шинэ удирдагчаараа сонгосон тухайгаа Палестины ХАМАС бүлэглэл мягмар гарагт мэдэгджээ.

ХАМАС-ын хатуу чиг шугам баримтлагчдыг удирдаж, Ираны талтай ойр байдаг нууцлаг хүн болох Я.Синварыг ийнхүү сонгосон нь өдөөн хатгасан шинжтэй алхам болж байна. Өнгөрсөн оны 10 дугаар сарын халдлагаас хойш Я.Синвар Израилын талаас гаргасан "устгах ёстой хүмүүсийн жагсаалт-ын эхэнд бичигдсээр иржээ.

“Өнгөрсөн долоо хоногт Иранд амиа алдсан Исмаил Ханиягийн оронд Синварыг улс төрийн товчооны шинэ даргаар томиллоо” гэж ХАМАС мэдэгджээ. Өнгөрсөн долоо хоногт Израилын тал мэдэгдэхдээ, долоодугаар сард Газын зурваст өгсөн агаарын цохилтын үеэр ХАМАС-ын цэргийн жигүүрийн удирдагч Мохаммед Дейфийг устгасан гэжээ. Харин ХАМАС-ын зүгээс энэ мэдэгдлийг нотлоогүй байна.

Катарт олон жилийн турш цөлөгдөн амьдарч байсан И.Ханиягаас ялгаатай нь Я.Синвар Газын зурваст байсаар иржээ. Тодруулбал, 2017 оноос хойш Газын зурвас дахь ХАМАС-ын удирдагчаар ажиллаж буй тэрбээр олны өмнө ховорхон гарч ирдэг байсан боловч ХАМАС-ын засаглалыг хатуу барьсаар ирсэн байна. М.Дейф болон Кассам бригад гэгддэг зэвсэгт жигүүртэй ойр байдаг Я.Синвар бүлэглэлийн цэргийн чадавхийг бэхжүүлэх ажлыг хариуцаж байжээ.

10 дугаар сарын 7-ны халдлагаас хойш Я.Синвар сайтар нуугдсаар байгаа бол Израилын тал Газын зурваст цэргийн ажиллагаа явуулснаар амиа алдсан палестинчуудын тоо 40 мянгаас даваад байна. Израилын Батлан хамгаалах хүчний хэвлэлийн төлөөлөгч Даниел Хагари Саудын Арабын Al-Arabiya телевизэд ярилцлага өгөхдөө, Я.Синварыг “террорист этгээд” гэж нэрлээд, “Яхья Синварт очих ёстой ганцхан газар бий. Энэ бол Мохаммед Дейф болон 10 дугаар сарын 7-ны халдлагыг үйлдсэн алан хядагчдын дэргэд очих явдал юм. Энэ бол бидний бэлтгэж, түүнд зориулж байгаа цорын ганц газар юм” гэжээ.

 

Эх сурвалж: МОНЦАМЭ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Боинг компанийн ажилчдын 96 хувь нь ажил хаяхыг дэмжжээ
02024-9-19 8:58
Хятад хямд цахилгаан машинууд зэвсгийн чанартай байж болзошгүй хэмээн сэрэмжлүүлэв
02024-9-18 12:21
ОХУ-ын нууц шумбагчийн салаа далайгаар татсан интернэтийн кабелийг сүйтгэж болзошгүй
02024-9-18 12:03
Хятад серверт мэдээлэх бүтэцтэйг мэдмэгцээ БНСУ хуарангуудаас 1300 камер устгалаа
12024-9-18 11:28
Хүний тархинаас бичил хуванцар илэрлээ
02024-9-18 10:59
БНСУ: Хүүхдэдээ цаг гаргахын тулд богиносгосон хуваариар ажилладаг хүн 15 хувь нэмэгдлээ
02024-9-18 10:37
Amazon алсын зайнаас ажиллах журмаа цуцалсан АНУ-ын анхны томоохон компани боллоо
02024-9-18 9:04
Ажлын дөрвөн өдөртэй хуваарь ажилчдын амьдралд аз жаргал нэмж байна уу?
02024-9-17 15:12
Эрдэмтэд аж үйлдвэрийн бохирдлыг багасгахаар модны генийг инженерчилжээ
02024-9-17 12:14
Гангийн өлсгөлөнг давахын тулд Зимбаб 200 заан агнана
02024-9-17 11:38