Хуудас олдсонгүй
Уучлаарай, Таны хайсан хуудас олдсонгүй
Номхон далайн арлын улс орнуудын удирдагчдын 10 дахь удаагийн дээд хэмжээний уулзалт өнөөдөр Японы нийслэл Токио хотноо эхэлж байна. Гурван өдөр үргэлжлэх уулзалтын үеэр удирдагчид хэд хэдэн нийтлэг асуудлыг хэлэлцэнэ.
Япон улс гурван жил тутамд ийм уулзалт зохион байгуулж, Номхон далайн өмнөд хэсгийн арлын орнууд болон бусад орны удирдагчдыг урьдаг. Энэ жилийн уулзалтад 18 улс орон, нутаг дэвсгэрийн төлөөлөгчид оролцох юм.
Японы Ерөнхий сайд Кишида Фүмио удирдагчдыг хүрэлцэн ирсэнд зориулсан үйл ажиллагаанд оролцсоныхоо дараа тэдэнтэй өнөөдөр болон маргааш тусдаа уулзалт хийнэ. Тэрбээр мөн пүрэв гарагт дээд хэмжээний уулзалтыг хамтран даргалах бөгөөд энэ өдөр уулзалтад оролцогчид уур амьсгалын өөрчлөлт, байгалийн гамшиг, далайн аюулгүй байдал зэрэг асуудлуудыг хэлэлцэх төлөвтэй байна.
К.Фүмио арлын улс орнуудад цунамийн аюул нүүрлэсэн үед нүүлгэн шилжүүлэх ажиллагааг төлөвлөх зэрэг гамшгийн үеийн бэлэн байдлыг дээшлүүлэхэд туслах зорилгоор Япон улс хиймэл дагуулын цаг уурын бодит цагийн мэдээллийг өгөхөд бэлэн байгааг мэдэгдэнэ.
Тэрбээр мөн газар хөдлөлт, цунамийн гамшгийн улмаас осол гарсан “Фүкүшима Дай-ичи” атомын цахилгаан станцын цацраг идэвхт бодисоос цэвэрлэсэн усыг далайд асгах Япон улсын шийдвэрийг ойлгохыг уриалах ажээ.
Хятад улс дэд бүтцийн төслүүдээр дамжуулан бүс нутаг дахь оролцоогоо улам нэмэгдүүлж байгаа энэ үед Номхон далайн өмнөд хэсгийн арлын орнуудтай харилцаагаа бэхжүүлэхэд энэхүү дээд хэмжээний уулзалт түлхэц болно гэж Японы засгийн газар найдаж байна.
Уучлаарай, Таны хайсан хуудас олдсонгүй