Цахилгаан нисэх онгоц нэг цэнэгээр 90 зорчигчийг 800км зайд тээвэрлэнэ
8 сарын 7. 15:100

Цахилгаан нисэх онгоц бүтээх оролдлого олон жилийн турш амжилт эс олон, олон ч гарааны бизнесүүд дампуурсан билээ. Тэгвэл Нидерландаас гаралтай Элисиан хэмээх нэгэн гарааны бизнес дээрх байдлыг өөрчлөх, цахилгаан онгоцыг амжилттай хөөргөх аргыг олсон гэв. Тэдний амлаж байгаагаар шинэ бүтээл нь 90 зорчигчийг 800км зайд тээвэрлэх чадалтай гэнэ.

Элисиан компанийн гүйцэтгэх захирал Даньел Росен Жэкобсоны тайлбарласнаар бол, одоог хүртэл цахилгаан хөдөлгүүртэй нисэх онгоцыг амжилттай бүтээж чадахгүй байгаагийн шалтгаан нь баттерейн хөгжлийг хүмүүс нисэх онгоцны загварт тааруулахын төлөө буруугаар төсөөлж байсантай холбоотой гэнэ. Тиймээс тэдний компани баттерейг биш онгоцны загвар, хэлбэрийг баттерейн хүчин чадалд тааруулан өөрчилснөөр дээрх асуудлыг шийдэхээр ажиллаж байгаа гэнэ.

Үр дүнд нь тэд Е9Х хэмээх 90 зорчигчийн багтаамжтай цахилгаан онгоцны загвар гаргасан нь энгийн онгоцноос том далавч, нарийн их биетэй, хоёроос дөрвөн тийрэлтэт хөдөлгүүрийн оронд найман сэнст хөдөлгүүртэй, тэр нь далавчинд байрлах баттерейгаар тэжээгддэг байх гэнэ. Мөн тус онгоцны аэродинамик болоод энгийн онгоцны байранд байрлуулах талуудыг бодолцон далавч нь эвхэгддэг байхаар тооцоолж байгаа аж.

Загвар одоохондоо зөвхөн цаасан дээр байгаа бөгөөд бодит хэмжээтэй туршилтын загварыг 2030 он гэхэд бүтээж дуусах юм байна.

Эх сурвалж: Business Insider

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Эцэг эхчүүд Харри Поттер цувралын гол дүрүүдэд хүүхдээ тоглуулахаар хошуурч байна
02024-9-16 13:02
Айдастаа автсан Маск үргэлж зэвсэгтэй 20 бие хамгаалагч, хувийн эмчтэй явж байна
02024-9-16 12:03
Антарктидын далайн мөсний талбай Баруун Европтой тэнцэх хэмжээгээр багасжээ
02024-9-16 10:06
“Сүйрлийн бурхан”Апофис солир 2029 онд дэлхийг шүргэж болзошгүй
02024-9-13 12:47
Олон жил хаалга тогтоосон чулуу нь сая долларын эрдэнэ байжээ
02024-9-13 12:16
OpenAI компанийн үнэ цэн асар хурдацтай өссөөр байна
02024-9-13 11:42
Швед цагаачдад харь гэж мөнгө төлөхөөр болжээ
02024-9-13 11:25
TSMC компанийн 8-р сарын борлуулалт өмнөх онтой харьцуулахад 33 хувиар өсжээ
02024-9-13 10:45
ОХУ-ын гүнд алсын тусгалтай пуужин харвахыг Украинд ИБУИНВУ зөвшөөрлөө
12024-9-13 10:11
Жон Бон Жови хүний амь аварч цагдаа нарын талархлыг хүлээв
02024-9-12 15:18