Хөргөгчийн дайтай системийг микрочипэнд хурааснаар GPS-ийг квант луужингаар солино
8 сарын 28. 11:540

Эрдэмтэн судлаачдын квант луужин бүтээх ажилд үсрэнгүй амжилт гарч, хүн төрөлхтөн нэг өдөр глобал байршил тогтоох систем буюу GPS хэрэггүйгээр зүг чигээ олж болдог болоход тун ойртсон тухай зарлажээ.

Тухайлбал, хэмжээний хувьд ихэвчлэн энгийн хөргөгчийн дайтай том байдаг мэдрэгч лазер системийг интерферометр хэмээх цахиур микрочип техник болгон шинээр бүтээжээ.

Электронууд заримдаа гэрэл шиг долгионы шинж чанартай байдаг. Атомын интерферометр энэ чанарыг ашиглан хөдөлгөөн, эргэлт, өнцгийн өөрчлөлтийг нарийн мэдэрдэг аж. Ингэснээр төхөөрөмж болон хиймэл дагуул хоорондын тасралтгүй мэдээлэл солилцоонд түшиглэн байршил заадаг GPS технологийн тусламжгүйгээр квант луужин хэрэглэгч өөрийн байршил, замыг түргэн тогтоох боломжтой болж байгаа юм.

Лазер төхөөрөмж өөрөөсөө гэрлийн цацраг ялгаруулдаг бол атомын интерферометр өөрөөсөө асар хүйтэн атомын цацраг ялгаруулж гэрлийн тусламжтай тус цацрагийг хянадаг гэнэ.

Тус нээлтээс өмнө нэг квант луужин бүтээхэд шаардлагатай зургаан атом интерферометр нэг жижгэвтэр байшингийн хэмжээтэй болохоор байсан юм. Харин өдгөө эрдэмтэд фотоник нэгдсэн хэлхээний технологийн тусламжтайгаар тэр хэмжээг гарт багтахаар болтол жижгэрүүлэх боломжтой болж байгаа юм.

Гэвч тус бүтээлийг эцэслэн гүйцэтгэхэд шаардлагатай цацрагийн чичиргээг өөр өөр үйлдэлд тааруулан хөглөх учиртай бичил модуляторуудыг бүтээхэд тодорхой бэрхшээлүүд тулгарч байгаа аж. Модуляторуудын заримдаа ялгаруулдаг гэрлийн “цуурайг”дарахгүй бол систем нарийн зөв ажиллахад асуудалтай билээ. Иймд маш болгоомжтойгоор модуляторуудыг хянах радио долгионуудыг маш нарийн тохируулснаар шаардлагагүй гэрлийн цуурайнуудыг 100 мянга дахин багасгаад байгаа юм байна.

Эх сурвалж: LiveScience

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Боинг компанийн ажилчдын 96 хувь нь ажил хаяхыг дэмжжээ
02024-9-19 8:58
Хятад хямд цахилгаан машинууд зэвсгийн чанартай байж болзошгүй хэмээн сэрэмжлүүлэв
02024-9-18 12:21
ОХУ-ын нууц шумбагчийн салаа далайгаар татсан интернэтийн кабелийг сүйтгэж болзошгүй
02024-9-18 12:03
Хятад серверт мэдээлэх бүтэцтэйг мэдмэгцээ БНСУ хуарангуудаас 1300 камер устгалаа
12024-9-18 11:28
Хүний тархинаас бичил хуванцар илэрлээ
02024-9-18 10:59
БНСУ: Хүүхдэдээ цаг гаргахын тулд богиносгосон хуваариар ажилладаг хүн 15 хувь нэмэгдлээ
02024-9-18 10:37
Amazon алсын зайнаас ажиллах журмаа цуцалсан АНУ-ын анхны томоохон компани боллоо
02024-9-18 9:04
Ажлын дөрвөн өдөртэй хуваарь ажилчдын амьдралд аз жаргал нэмж байна уу?
02024-9-17 15:12
Эрдэмтэд аж үйлдвэрийн бохирдлыг багасгахаар модны генийг инженерчилжээ
02024-9-17 12:14
Гангийн өлсгөлөнг давахын тулд Зимбаб 200 заан агнана
02024-9-17 11:38