Умард Солонгос улс гадаадын жуулчдад хилээ нээнэ
8 сарын 16. 12:030

Умард Солонгос улс ирэх 12 дугаар сараас зүүн хойд нутгийн Самжиён хот, цаашлаад бусад нутгаар олон улсын аялал жуулчлалыг сэргээнэ гэж аялал жуулчлалын компаниуд лхагва гарагт мэдэгджээ.

Ковид-19 халдварын улмаас хилийн хатуу хязгаарлалтуудыг олон жилийн турш тогтоогоод буй тус улс гадаадын бүлэг жуулчдад хилээ нээхэд бэлтгэж байгаа бололтой.

Самжиён болон бусад хотын аяллыг 2024 оны 12 дугаар сард албан ёсоор сэргээнэ гэсэн мэдээллийг Умард Солонгос дахь түншээсээ хүлээн авлаа гэж Бээжин хотод төвтэй “Koryo Tours” компани цахим хуудсандаа мэдээлжээ.

Өнгөрсөн жилээс Умард Солонгост ирэх, явах олон улсын нислэгийг үйлдэж эхэлсэн бөгөөд Оросын цөөн тооны жуулчин энэ оны хоёрдугаар сард тус улсаар аялсан байна. Зургаадугаар сард ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин тэргүүтэй өндөр албан тушаалтнууд тус улсад айлчилсан юм. Гэхдээ Умард Солонгос 2020 оноос хойш гадаадын жуулчдад хилээ бүрэн нээгээгүй байгаа юм.

“Умард Солонгосоор аялах боломж дахин бүрдэх гэж байгааг та бүхэнд дуулгахдаа маш их баяртай байна. Бид энэхүү мэдэгдлийг хийх гэж дөрвөн жил гаруйн турш хүлээсэн. Аяллын хөтөлбөр, товыг ойрын долоо хоногт танилцуулна” гэж “Koryo Tours” мэдэгджээ.

Умард солонгосчууд Хятадын хилийн ойролцоо орших Самжиён хотод “социалист утопи” гэж нэрлээд буй шинэ орон сууц, зочид буудал, цанын бааз, худалдаа, соёл, эмнэлгийн байгууламж бүхий “өндөр соёлжсон үлгэр жишээ уулын хотыг” байгуулж байгаа ажээ.

Удирдагч Ким Жөн Ун долоодугаар сард Самжиён төсөлд “хариуцлагагүй” хандсан зарим өндөр албан тушаалтныг ажлаас нь халж, албан тушаал бууруулсан байна.

Мөн KTG Tours нэртэй өөр нэгэн аялал жуулчлалын агентлаг энэ өвлөөс эхлэн жуулчид Самжиёноор аялах боломжтой болно гэж мэдэгджээ.

Эх сурвалж: МОНЦАМЭ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Эцэг эхчүүд Харри Поттер цувралын гол дүрүүдэд хүүхдээ тоглуулахаар хошуурч байна
02024-9-16 13:02
Айдастаа автсан Маск үргэлж зэвсэгтэй 20 бие хамгаалагч, хувийн эмчтэй явж байна
02024-9-16 12:03
Антарктидын далайн мөсний талбай Баруун Европтой тэнцэх хэмжээгээр багасжээ
02024-9-16 10:06
“Сүйрлийн бурхан”Апофис солир 2029 онд дэлхийг шүргэж болзошгүй
02024-9-13 12:47
Олон жил хаалга тогтоосон чулуу нь сая долларын эрдэнэ байжээ
02024-9-13 12:16
OpenAI компанийн үнэ цэн асар хурдацтай өссөөр байна
02024-9-13 11:42
Швед цагаачдад харь гэж мөнгө төлөхөөр болжээ
02024-9-13 11:25
TSMC компанийн 8-р сарын борлуулалт өмнөх онтой харьцуулахад 33 хувиар өсжээ
02024-9-13 10:45
ОХУ-ын гүнд алсын тусгалтай пуужин харвахыг Украинд ИБУИНВУ зөвшөөрлөө
12024-9-13 10:11
Жон Бон Жови хүний амь аварч цагдаа нарын талархлыг хүлээв
02024-9-12 15:18