Хятадад 2030 он гэхэд тэжээвэр амьтдын тоо хүүхдүүдийнхээс давна
8 сарын 8. 17:070

Хятадын залуучууд гэр бүл зохиоход дурамжхан хандсан хэвээр байгаа энэ үед тус улс дахь тэжээвэр амьтдын тоо 2030 он гэхэд хоёр дахин нэмэгдэх төлөвтэй байна гэж Goldman Sachs банкнаас саяхан танилцуулсан судалгаанд дурджээ.

Хятадын хотууд дахь тэжээвэр амьтдын тоо 2030 он гэхэд 70 сая гаруйд хүрэх төлөвтэй байгаа бол дөрөв ба түүнээс доош насны хүүхдийн тоо 40 саяас доошилж буурна гэж Goldman Sachs-ийн судалгаанд Үндэсний статистикийн товчооны мэдээллийг эш татан бичсэн байна. 2017 онд эдгээр тоон үзүүлэлт эсрэгээрээ байсан бөгөөд хотын тэжээвэр амьтдын тоо 40 сая орчим байсан бол дөрөв ба түүнээс доош насны хүүхдийн тоо 90 сая байжээ.

“Хятадад төрөлтийн түвшин харьцангуй доогуур байгаагийн зэрэгцээ гэртээ амьтан тэжээх гэсэн залуучуудын сонирхол нэмэгдэж байгааг харгалзан үзвэл тэжээвэр амьтдын тоо цаашид улам нэмэгдэнэ” гэж хөрөнгө оруулалтын банкны хөрөнгийн шинжээч Валери Жоу бичжээ.

Тус улсад төрөлтийн түвшин 2030 он хүртэл дунджаар 4.2 хувь болж буурах төлөвтэй байгаа нь 20-35 насны эмэгтэйчүүдийн тоо буурч байгаагаас гадна залуу үеийнхэн хүүхэдтэй болох сонирхол багатай байгаатай холбоотой гэж тайланд дурджээ.

2023 оны байдлаар гэртээ амьтан тэжээдэг хүмүүсийн тэн хагас орчмыг 23-33 насныхан эзэлж байна гэж Хятадын гэрийн тэжээвэр амьтны талаарх тайлан судалгаанд бичжээ.

Хятадын залуучууд нялх хүүхэдтэй болохоос илүүтэй нялх амьтныг тэжээх болсон тул тус улсын гэрийн тэжээвэр амьтдын хоол тэжээлийн зах зээлийн багтаамж 2030 он гэхэд 12 тэрбум юаньд хүрч өснө гэж тус банк тооцоолжээ. Мөн тэжээхэд бага зай талбай шаардлагатай байдаг тул муурны тоо нохойныхоос давна гэж таамаглаж байна.

Дэлхий даяар эмэгтэйчүүд цөөн хүүхэд төрүүлэхийг илүүд үзэх болсны улмаас төрөлт буурч, улмаар дэлхийн хүн амын тоо энэ зуунд дээд цэгтээ хүрэх тооцоо гараад байгаа бөгөөд дэлхийн томоохон орнуудад төрөлт буурсаар байна.

Хятадын хүн ам 2023 онд хоёр дахь жилдээ дараалан буурч, 1.41 тэрбум болсон нь өмнөх оныхоос 2.08 саяар буурсан үзүүлэлт юм. Тухайн онд Хятадад шинээр гэрлэсэн хүмүүсийн тоо өмнөх оныхоос 12.4 хувиар өссөн боловч 25-29 насны хүн амын талаас илүү хувь нь ганц бие хэвээр байгаа бөгөөд сүүлийн жилүүдэд хожуу гэрлэлт улам бүр нэмэгдэх болжээ.

Түүнчлэн Японд 2022 оны байдлаар тэжээвэр амьтдын тоо 20 сая орчим байгаа нь дөрөв ба түүнээс доош насны хүүхдүүдийн тооноос бараг дөрөв дахин их байгааг тус улсын Тэжээвэр амьтдын хүнс тэжээлийн холбоо болон Euromonitor байгууллагын тоо баримтаас эш татан тайланд дурдсан байна.

Эх сурвалж: МОНЦАМЭ

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
БНХАУ шинэ оноос эхлэн 15 жилийн турш тэтгэврийн насыг аажмаар нэмнэ
02024-9-24 11:09
БНСУ: Хүүхдэдээ цаг гаргахын тулд богиносгосон хуваариар ажилладаг хүн 15 хувь нэмэгдлээ
02024-9-18 10:37
Ажлын дөрвөн өдөртэй хуваарь ажилчдын амьдралд аз жаргал нэмж байна уу?
02024-9-17 15:12
Хятад залуучууд ажилгүйдэлд дасаж байна
02024-9-6 14:39
БНАСАУ-ын мэдээлэл технологийн мэргэжилтнүүд бусдын хувийн мэдээллийг хулгайлан АНУ-ын компаниудад ажилд орох болжээ
02024-9-6 9:38
Япончууд ажлаасаа халагдахын тулд ажлаас гаргадаг мэргэжилтэн хөлсөлж байна
02024-9-2 15:28
Ажил, амьдралын тэнцвэрт итгэдэггүй дарга нар юуг чухалчилдаг вэ?
02024-8-28 15:06
Австрали ажилтнууд ажлын бус цагаар “утсаа салгахыг” хуулиар зөвшөөрлөө
02024-8-27 11:37
Оффис дээрх хамгийн бүтээмжтэй цагийг тогтоожээ
02024-8-26 16:28
Z үеийнхэн албан шуудангийн төгсгөлийг огцом өөрчилснийг ажил олгогчид анхааруулав
12024-8-26 13:05

Хуудас олдсонгүй

Уучлаарай, Таны хайсан хуудас олдсонгүй

Нүүр хуудас