Израилд бүх нийтийн ажил хаялт зарлажээ
9 сарын 3. 10:190

Газын зурваст барьцаалагдсан иргэдийг суллах гэрээ байгуулах чиглэлд хүчин чармайлт гаргахыг шаардаж буй Израилын хамгийн том үйлдвэрчний эвлэл “Израилын эдийн засгийг бүхэлд нь зогсооно” хэмээн мэдэгдэж, бүх нийтийн ажил хаялт зарлажээ.

Үүнтэй холбоотойгоор Тель-Авивын олон улсын нисэх буудал орон нутгийн цагаар өглөөний 8 цагаас эхлэн хоёр цагийн турш нисэх, буух нислэгийг хүлээн авахгүй байхаар шийдвэрлэсэн байна.

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Израилын цэргийнхэн Газад барьцаалагдаад байсан зургаан хүний ​​цогцсыг олсны дараа эсэргүүцлийн жагсаал өрнөжээ. Жагсагчид Израилын Ерөнхий сайд Беньямин Нетаньяхуг барьцаалагдсан хүмүүсийг хамгаалах тал дээр хангалттай зүйл хийгээгүй гэж үзэж байгаа нь ХАМАС бүлэглэлтэй гал зогсоох хэлэлцээр байгуулахыг шаардаж буй шахалтыг улам нэмэгдүүлж байна.

Газын зурваст амь үрэгдсэн барьцааны хүмүүсийн гурвыг, түүний дотор Израил-Америкийн иргэн Херш Голдберг-Полиныг гал зогсоох хэлэлцээрийн дагуу суллах төлөвтэй байсан гэж АНУ, Израилын холбогдох албаны төлөөлөгчид мэдэгджээ.

Өдгөө хэлэлцээр улам ээдрээтэй болоод байгаа бөгөөд АНУ-ын үндэсний аюулгүй байдлын зөвлөх мэдэгдэхдээ, ХАМАС бүлэглэлийнхний барьцаанд байгаа хүмүүсийг суллахад “ойрын хэдэн өдөр маш чухал байх болно” гэлээ. АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден уг гэрээг байгуулахаар хэлэлцээ хийж буй АНУ-ын багтай өнөөдөр уулзах ажээ.

Эх сурвалж: МОНЦАМЭ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
БНХАУ шинэ оноос эхлэн 15 жилийн турш тэтгэврийн насыг аажмаар нэмнэ
02024-9-24 11:09
БНСУ: Хүүхдэдээ цаг гаргахын тулд богиносгосон хуваариар ажилладаг хүн 15 хувь нэмэгдлээ
02024-9-18 10:37
Ажлын дөрвөн өдөртэй хуваарь ажилчдын амьдралд аз жаргал нэмж байна уу?
02024-9-17 15:12
Хятад залуучууд ажилгүйдэлд дасаж байна
02024-9-6 14:39
БНАСАУ-ын мэдээлэл технологийн мэргэжилтнүүд бусдын хувийн мэдээллийг хулгайлан АНУ-ын компаниудад ажилд орох болжээ
02024-9-6 9:38
Япончууд ажлаасаа халагдахын тулд ажлаас гаргадаг мэргэжилтэн хөлсөлж байна
02024-9-2 15:28
Ажил, амьдралын тэнцвэрт итгэдэггүй дарга нар юуг чухалчилдаг вэ?
02024-8-28 15:06
Австрали ажилтнууд ажлын бус цагаар “утсаа салгахыг” хуулиар зөвшөөрлөө
02024-8-27 11:37
Оффис дээрх хамгийн бүтээмжтэй цагийг тогтоожээ
02024-8-26 16:28
Z үеийнхэн албан шуудангийн төгсгөлийг огцом өөрчилснийг ажил олгогчид анхааруулав
12024-8-26 13:05

Хуудас олдсонгүй

Уучлаарай, Таны хайсан хуудас олдсонгүй

Нүүр хуудас