Ф.Кишида ЛАН-ын даргын сонгуульд өрсөлдөхгүй
8 сарын 14. 11:430

Японы Ерөнхий сайд Фүмио Кишида ирэх сард болох эрх баригч Либерал ардчилсан намын /ЛАН/ даргын сонгуульд нэрээ дэвшүүлэхгүй гэсэн бодолтой байгаа талаар засгийн газрын эх сурвалжууд өнөө өглөө мэдээлжээ. Уг шийдвэрийг гаргаснаар Ерөнхий сайдын албан тушаалаасаа огцорно гэсэн үг юм. Тэрбээр 11:30 цагт хэвлэлийн бага хурал хийнэ гэж Ерөнхий сайдын ажлын албанаас мэдээлсэн байна.

Ф.Кишида намынх нь зарим фракц нэр холбогдсон улс төрийн хандивын дуулиантай холбоотой асуудлаар нам дотроо шалгагдсаар иржээ. 2021 оны 10 дугаар сард эмхлэн байгуулагдсан К.Фүмиогийн Засгийн газрыг дэмжигчдийн тоо уг дуулианы дараа 20 хувь хүртэл буураад байгаа юм.

Нэр хүндийн үзүүлэлт нь буурч байсан хэдий ч Ф.Кишида намын даргын сонгуульд өрсөлдөж улиран сонгогдохыг эрмэлзэж байжээ. Гэвч түүний удирдлага дор ЛАН дараагийн сонгуульд хэрхэн оролцох бол гэсэн болгоомжлол бий болсон тул намынх нь лидерүүд түүнд албан тушаалаасаа огцрохыг уриалах болсон гэж улс төрийн шинжээчид хэлсэн байна.

Харин өдгөө олон нийтийн дунд нэр хүнд сайтай байгаа Батлан ​​хамгаалахын сайд асан Шигэрү Ишиба ЛАН-ын даргын сонгуульд өрсөлдөхөө илэрхийлээд байна. Ш.Ишиба өмнө нь эрх баригч намын хоёр дахь өндөр албан тушаал болох ерөнхий нарийн бичгийн даргын албыг хашиж байсан юм.

Мөн Цахим шинэчлэлийн сайд Таро Коно сонгуульд өрсөлдөх бодолтой байгаагаа Ерөнхий сайд асан, ЛАН-ын дэд дарга Таро Асод мэдэгдсэн гэж эх сурвалж мэдээлсэн байна. Түүнчлэн ЛАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Тошимитү Мотэги, Эдийн засгийн аюулгүй байдлын асуудал эрхэлсэн сайд Санаэ Такайчи, Байгаль орчны сайд асан Шинжиро Коизүми, Эдийн засгийн аюулгүй байдлын асуудал эрхэлсэн сайд асан Такаюки Кобаяши нар мөн нэр дэвшиж магадгүй байгаа ажээ.

Эх сурвалж: МОНЦАМЭ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Боинг компанийн ажилчдын 96 хувь нь ажил хаяхыг дэмжжээ
02024-9-19 8:58
Хятад хямд цахилгаан машинууд зэвсгийн чанартай байж болзошгүй хэмээн сэрэмжлүүлэв
02024-9-18 12:21
ОХУ-ын нууц шумбагчийн салаа далайгаар татсан интернэтийн кабелийг сүйтгэж болзошгүй
02024-9-18 12:03
Хятад серверт мэдээлэх бүтэцтэйг мэдмэгцээ БНСУ хуарангуудаас 1300 камер устгалаа
12024-9-18 11:28
Хүний тархинаас бичил хуванцар илэрлээ
02024-9-18 10:59
БНСУ: Хүүхдэдээ цаг гаргахын тулд богиносгосон хуваариар ажилладаг хүн 15 хувь нэмэгдлээ
02024-9-18 10:37
Amazon алсын зайнаас ажиллах журмаа цуцалсан АНУ-ын анхны томоохон компани боллоо
02024-9-18 9:04
Ажлын дөрвөн өдөртэй хуваарь ажилчдын амьдралд аз жаргал нэмж байна уу?
02024-9-17 15:12
Эрдэмтэд аж үйлдвэрийн бохирдлыг багасгахаар модны генийг инженерчилжээ
02024-9-17 12:14
Гангийн өлсгөлөнг давахын тулд Зимбаб 200 заан агнана
02024-9-17 11:38