Ким Юн Хён: Пёнян өдөөн хатгасаар байвал яаралтай, хүчтэй, “эцсийн” хариу цохилт өгнө
9 сарын 2. 12:431

БНСУ-ын Батлан хамгаалахын сайдад нэр дэвшсэн Ким Юн Хён даваа гарагт “Хэрэв Умард Солонгос өдөөн хатгасан хэвээр байвал бид нэн даруй, асар их хүчээр эцсийн арга хэмжээ авч, дахин хэзээ ч өдөөн хатгаж чадахааргүй болгоно” хэмээн мэдэгджээ.

Тэрээр даваа гаргийн өглөө Үндэсний ассамблейн Батлан ​​хамгаалах хороонд болсон боловсон хүчний сонсголыг нээж үг хэлэхдээ ингэж хэлсэн байна.

“Хүчтэй эцсийн цохилт” гэдэг бол одоо албан тушаалаа эрхэлж буй Батлан хамгаалахын сайд Шин Вон Шигийн өнгөрсөн оны аравдугаар сард тус албан тушаалд томилогдохдоо онцлон хэлж байсан “уриа” үг билээ. Тэгвэл, нэр дэвшигч Ким түүний дээрх үзлийг үргэлжлүүлэх хүсэлтэй байгаагаа ийн илэрхийлсэн хэмээн эх сурвалжууд үзжээ.

Нэр дэвшигч Ким мөн “Бид үндэсний батлан хамгаалах чадвараа асар ихээр нэмж, цаашид ямар ч дайсан биднийг өдөөн хатгаж зүрхлэхээргүй болгох нь зүйтэй. Түүнчлэн Умард Солонгосын өдөөн хатгалгыг няцаах нь зөв. Бид цөмийн холбоотон болж харилцаагаа сайжруулсан БНСУ, АНУ-ын хамтарсан цэргийн сургуулилалтуудыг улам эрчимжүүлж, хамтын ажиллагаагаа улам нягт, найдвартай болгоно” хэмээн ярьжээ.

Мөн өөрийн хамгийн гол зорилгыг “Шинжлэх ухаан, технологийн хүчээр бардам, хүчирхэг цэрэгтэй болно” гэж тодорхойлоод, “Би цэргийн салбарыг нисгэгчгүй, жолоочгүй байлдааны системд хувиргана. Цэргийн тоо буурч байгааг үл хамааран цөөн цэрэг, цөөн хохирол, их үр дүн бүхий байлдааны хүчинг хөгжүүлнэ. Түүнчлэн цэргүүдийн үүрэг гүйцэтгэх орчин, нөхцөлийг ихэд анхааран эрс шинэчилнэ” гэж тайлбарласан байна.

Эх сурвалж: Yonhap

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
1
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 1 сэтгэгдэл
Болд
66.181.161.252
   /
9 сарын 2. 14:17

Амжихуу 1950онын дайнд ялагдаж байсан ш дээ цөмийн зэвсэгтэй улсын өөдөөс цоролзоод дэмий байраа

Онцлох мэдээ
Эцэг эхчүүд Харри Поттер цувралын гол дүрүүдэд хүүхдээ тоглуулахаар хошуурч байна
02024-9-16 13:02
Айдастаа автсан Маск үргэлж зэвсэгтэй 20 бие хамгаалагч, хувийн эмчтэй явж байна
02024-9-16 12:03
Антарктидын далайн мөсний талбай Баруун Европтой тэнцэх хэмжээгээр багасжээ
02024-9-16 10:06
“Сүйрлийн бурхан”Апофис солир 2029 онд дэлхийг шүргэж болзошгүй
02024-9-13 12:47
Олон жил хаалга тогтоосон чулуу нь сая долларын эрдэнэ байжээ
02024-9-13 12:16
OpenAI компанийн үнэ цэн асар хурдацтай өссөөр байна
02024-9-13 11:42
Швед цагаачдад харь гэж мөнгө төлөхөөр болжээ
02024-9-13 11:25
TSMC компанийн 8-р сарын борлуулалт өмнөх онтой харьцуулахад 33 хувиар өсжээ
02024-9-13 10:45
ОХУ-ын гүнд алсын тусгалтай пуужин харвахыг Украинд ИБУИНВУ зөвшөөрлөө
12024-9-13 10:11
Жон Бон Жови хүний амь аварч цагдаа нарын талархлыг хүлээв
02024-9-12 15:18