Дэлхий хүчтэй соронзон шуурганд өртөж байна
8 сарын 13. 12:100

Дэлхийг дайрч буй хүчтэй соронзон шуурганы нөлөөгөөр туйлын туяа шөнийн тэнгэрт ердийнхөөсөө өмнө зүгт үзэгдэх магадлалтай байна гэж АНУ-ын судлаачид мэдэгджээ.

Дөрөвдүгээр түвшний соронзон шуурганы нөлөө орон нутгийн цагаар даваа гаргийн өглөөнөөс эхлэн ажиглагдсан гэж АНУ-ын Далай тэнгис, агаар мандал судлалын үндэсний газраас /NOAA/ мэдээллээ. Хүчтэй соронзон шуурганы нөлөөгөөр Алабама болон Калифорнийн хойд хэсэг зэрэгт туйлын туяа бүдэг үзэгдэх магадлалтай гэж уг мэдэгдэлд дурджээ.

Наран дээр дэлбэрэлт болсноор Нарны плазм цацагддаг бөгөөд плазман үүл Дэлхийд хүрч ирснээр соронзон шуурга үүсдэг байна.

“Одоогийн байдлаар маш олон туйлын туяа үүсээд байна. Хэрэв энэ нь шөнө болтол үргэлжилбэл бид заримыг нь харж магадгүй” гэж Францын Кот д'Азурын ажиглалтын төвийн астрофизикч Эрик Лагадек Х хуудсандаа бичжээ. Түүнчлэн ням гарагт НАСА-гийн сансрын нисгэгч Мэттью Доминик өөрийн байрлаж буй Олон улсын сансрын станцаас авсан “Аврора бореалис” буюу хойд туйлын туяаны гайхалтай зургийг X хуудсанд нийтэлсэн байна.

Гэвч Нарны дэлбэрэлт болон соронзон шуурга нь таагүй үр дагаврыг дагуулж болно. Тухайлбал, харилцаа холбооны үйлчилгээнд саатал үүсгэж, хиймэл дагуулын сүлжээг тасалдуулж, цахилгаан сүлжээнд хэт ачаалал үүсгэж болзошгүй юм. Иймд холбогдох операторуудад эдгээр нөлөөллийг хязгаарлах арга хэмжээ авахыг зөвлөсөн гэж NOAA мэдэгджээ.

Энэ оны тавдугаар сард манай гараг сүүлийн 20 жилд бүртгэгдээгүй хамгийн хүчтэй соронзон шуурганд өртсөн юм. Үүний нөлөөгөөр АНУ, Европ, Австралийн шөнийн тэнгэрт ердийнхөөс хамаагүй доогуур өргөрөгт туйлын туяа үзэгдэж байлаа. 11 жилийн мөчлөгийн дагуу Нарны идэвхжлийн оргил үе ойртож байгаатай холбоотойгоор сүүлийн үед ийм үзэгдлүүд ихсэх болжээ.

Эх сурвалж: МОНЦАМЭ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
1
0
0
0
1
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Эцэг эхчүүд Харри Поттер цувралын гол дүрүүдэд хүүхдээ тоглуулахаар хошуурч байна
02024-9-16 13:02
Айдастаа автсан Маск үргэлж зэвсэгтэй 20 бие хамгаалагч, хувийн эмчтэй явж байна
02024-9-16 12:03
Антарктидын далайн мөсний талбай Баруун Европтой тэнцэх хэмжээгээр багасжээ
02024-9-16 10:06
“Сүйрлийн бурхан”Апофис солир 2029 онд дэлхийг шүргэж болзошгүй
02024-9-13 12:47
Олон жил хаалга тогтоосон чулуу нь сая долларын эрдэнэ байжээ
02024-9-13 12:16
OpenAI компанийн үнэ цэн асар хурдацтай өссөөр байна
02024-9-13 11:42
Швед цагаачдад харь гэж мөнгө төлөхөөр болжээ
02024-9-13 11:25
TSMC компанийн 8-р сарын борлуулалт өмнөх онтой харьцуулахад 33 хувиар өсжээ
02024-9-13 10:45
ОХУ-ын гүнд алсын тусгалтай пуужин харвахыг Украинд ИБУИНВУ зөвшөөрлөө
12024-9-13 10:11
Жон Бон Жови хүний амь аварч цагдаа нарын талархлыг хүлээв
02024-9-12 15:18