Алжирын боксчин Ж.К.Роулинг, Илон Маск хоёрыг шүүхэд дууджээ
8 сарын 15. 12:150

Парисын олимпын эмэгтэй боксын 66кг-д өрсөлдөн алтан медалийн эзэн болсон Алжирын боксчин Иманэ Хэлиф Теслагийн гүйцэтгэх захирал Илон Маск, алдарт Харри Поттерын зохиолч Ж.К.Роулинг нарыг цахим дарамт учруулсан хэргээр шүүхэд дууджээ.

Хэлифийн өмгөөлөгч Набил Будигийн мэдээлснээр, тэд дээрх хоёр хүнд Парисын прокурорын газрын цахим гэмт хэргийн тасагт гомдол мэдүүлсэн байна.

Хэдий ОУОХ-ноос түүнийг Парисын олимпод оролцохыг зөвшөөрсөн ч Хэлиф хүйсийн асуудлаас болоод маш их шүүмжлэл, дарамтад өртсөн билээ.

Хамгийн их дарамт цахим орчинд, ялангуяа Илон Маскийн Х сүлжээнд өрнөж, олны танил, алдартнууд нэгдсэнээр улам дэвэрсэн юм.

Жишээлбэл, Ж.К.Роулинг зохиолч Хэлифийн Италийн тамирчин Анжела Каринитай хийсэн тулааны зургуудыг хавсарган “Энэ бол миссогинист спортын байгууллагын ивээлд багтсанаа мэдэж, ашиглаж байгаа эр хүн. Нүүрэндээ цохиулж, асар их өвдөж, насаараа мөрөөдсөн мөрөөдөл нь замхарч байгаа эмэгтэй хүнийг харж бах таваа хангаж байна” гэж бичжээ. Түүнээс хойш мөн хэд хэдэн нийтлэлээр тэр Хэлифийг шүүмжилж байв.

Түүнээс гадна Илон Маск мөн ижил утгатай нийтлэлүүд бичиж, хуваалцжээ. Цаашлаад Доналд Трамп хүртэл “Би эмэгтэйчүүдийн спортоос эрчүүдийг бүрмөсөн хөөнө” хэмээн бичсэн аж. Иймд Хэлифийн өмгөөлөгч “Бид Доналд Трампын эсрэг ч гомдол мэдүүлнэ” гэж хэлжээ.

Эх сурвалж: Yonhap

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
2
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Хятад хямд цахилгаан машинууд зэвсгийн чанартай байж болзошгүй хэмээн сэрэмжлүүлэв
02024-9-18 12:21
ОХУ-ын нууц шумбагчийн салаа далайгаар татсан интернэтийн кабелийг сүйтгэж болзошгүй
02024-9-18 12:03
Хятад серверт мэдээлэх бүтэцтэйг мэдмэгцээ БНСУ хуарангуудаас 1300 камер устгалаа
12024-9-18 11:28
Хүний тархинаас бичил хуванцар илэрлээ
02024-9-18 10:59
БНСУ: Хүүхдэдээ цаг гаргахын тулд богиносгосон хуваариар ажилладаг хүн 15 хувь нэмэгдлээ
02024-9-18 10:37
Amazon алсын зайнаас ажиллах журмаа цуцалсан АНУ-ын анхны томоохон компани боллоо
02024-9-18 9:04
Ажлын дөрвөн өдөртэй хуваарь ажилчдын амьдралд аз жаргал нэмж байна уу?
02024-9-17 15:12
Эрдэмтэд аж үйлдвэрийн бохирдлыг багасгахаар модны генийг инженерчилжээ
02024-9-17 12:14
Гангийн өлсгөлөнг давахын тулд Зимбаб 200 заан агнана
02024-9-17 11:38
АНУ-ын тэнгисийн цэрэг анхны хүйс харгалзахгүй шумбагчаа ашиглаж эхэлжээ
02024-9-17 11:16