Тамирчны медалийг хураасныг эсэргүүцэж Румын улсын Ерөнхий сайд Олимпыг хаах ёслолд оролцохгүй
8 сарын 7. 14:430

Румын улсын Ерөнхий сайд Марчел Чолаку Парис-2024 Олимпын наадмыг хаах ёслолд оролцохгүй гэдгээ мэдэгджээ. Тус улсын тамирчин Ана-Мария Барбоса гимнастикийн чөлөөт үзүүлбэрийн төрөлд хүртсэн хүрэл медалийг хураасныг эсэргүүцэн ийм шийдвэр гаргасан байна.

Барбоса чөлөөт дасгалын төрөлд гуравдугаар байр эзэлсэн боловч АНУ-ын шигшээ багийн төлөөлөгчдийн гаргасан эсэргүүцэл гомдлын дагуу Америкийн Жордан Чайлзын үнэлгээг дахин хянаж үзсэнээр түүнд хүрэл медалийг олгохоор болж, Румынийн тамирчин дөрөвдүгээр байр руу ухарчээ. Мөн ийм өөрчлөлтийн улмаас Румын гимнастикч Сабрина Войня тавдугаар байрт орсон байна.

“Манай тамирчидтай маш шударга бусаар харьцсантай холбогдуулан миний бие Олимпын наадмыг хаах ёслолд оролцохгүй гэсэн шийдвэрийг гаргалаа. Шударга хөдөлмөрөөрөө хүртсэн медалийг буцаан авах нь байж болшгүй хэрэг. Тэр тусмаа дасгалжуулагчид, техникийн мэргэжилтнүүд ч ойлгохооргүй өргөдөл гомдлын үндсэн дээр медалийг цуцлах нь шударга бус” гэж Ерөнхий сайд Чолаку фэйсбүүк хуудсандаа бичжээ. “Сабрина, Ана Мария та хоёртой ард түмэн хамт байна. Румыний төр засаг та хоёрыг Олимпын медальтнууд гэж тооцох болно” гэж тэрбээр нэмж бичсэн байна.

Гимнастикчны медалийг хураасантай холбогдуулан Румынийн Олимпын хороо, Румынийн Гимнастикийн холбооноос Спортын арбитрын шүүхэд /CAS/ хандсан бол Румынийн Үндэсний Олимпын хорооны ерөнхийлөгч Михай Ковалиу ОУОХ-нд захидал илгээж, чөлөөт дасгалын үзүүлбэрийн шүүгчдийн үйл ажиллагаанд сэтгэл дундуур байгаагаа илэрхийлжээ.

Эх сурвалж: МОНЦАМЭ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Хятад хямд цахилгаан машинууд зэвсгийн чанартай байж болзошгүй хэмээн сэрэмжлүүлэв
02024-9-18 12:21
ОХУ-ын нууц шумбагчийн салаа далайгаар татсан интернэтийн кабелийг сүйтгэж болзошгүй
02024-9-18 12:03
Хятад серверт мэдээлэх бүтэцтэйг мэдмэгцээ БНСУ хуарангуудаас 1300 камер устгалаа
12024-9-18 11:28
Хүний тархинаас бичил хуванцар илэрлээ
02024-9-18 10:59
БНСУ: Хүүхдэдээ цаг гаргахын тулд богиносгосон хуваариар ажилладаг хүн 15 хувь нэмэгдлээ
02024-9-18 10:37
Amazon алсын зайнаас ажиллах журмаа цуцалсан АНУ-ын анхны томоохон компани боллоо
02024-9-18 9:04
Ажлын дөрвөн өдөртэй хуваарь ажилчдын амьдралд аз жаргал нэмж байна уу?
02024-9-17 15:12
Эрдэмтэд аж үйлдвэрийн бохирдлыг багасгахаар модны генийг инженерчилжээ
02024-9-17 12:14
Гангийн өлсгөлөнг давахын тулд Зимбаб 200 заан агнана
02024-9-17 11:38
АНУ-ын тэнгисийн цэрэг анхны хүйс харгалзахгүй шумбагчаа ашиглаж эхэлжээ
02024-9-17 11:16