Ким Е Жи кинонд тоглоно
8 сарын 21. 10:020

Парисын 2024 оны олимпын 10м буудлагын мөнгөн медальт Ким Е Жи буудлагын спортыг олонд таниулахын тулд зар сурталчилгаа, кино, драмын саналуудыг идэвхтэй хүлээн авч байгаагаа дэлгэлээ.

Энэ сарын 20-нд Чёлланамд болсон Парисын олимпын буудлагын медальтны хэвлэлийн хурал дээр тэрээр нэгэн энтертайнмент компанитай гэрээ байгуулан ажиллаж байгаагаа мэдэгдэж, тэр талаараа “энэ шийдвэр маань буудлагын спортод илүү олон хүний анхаарлыг татахад тустай болов уу гэж бодсон юм” гэжээ.

Тэрээр Парисын олимпод амжилттай оролцсоноос гадна догь төрх байдлаараа олны анхаарлыг татаж, цахим орчинд од болоод байгаа юм. Тэмцээнийхээ дараахан “Би бол тамирчин болохоос жүжигчин биш. Кинонд тоглох төлөвлөгөө байхгүй” хэмээж байсан ч тэр одоо бодлоо өөрчилсөн бололтой “Надад олон интертайнмент, тоглоом бүтээгч, америк компаниудаас хамтарч ажиллах санал ирсэн. Иймд би бэлтгэл сургуулилалтын цагаас хороохооргүй байлгахаар бодолцож, бусад цагаа тиймэрхүү ажилд зарцуулахаар бодож байна. Бас хувийн зүгээс сонирхож байна. Бас энэ спортод аль болох олон хүний анхаарлыг татахыг хүсэж байна” гэжээ.

Мөн тэрээр энэ сарын 22-нд болох тэмцээнээ дуусгачхаад 23-ны өдөр тансаг зэрэглэлийн Луй Виттон брэндийн сурталчилгаанд тоглох гэж байгаагаа хэлсэн байна.

Эх сурвалж: Yonhap

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
1
1
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Эцэг эхчүүд Харри Поттер цувралын гол дүрүүдэд хүүхдээ тоглуулахаар хошуурч байна
02024-9-16 13:02
Айдастаа автсан Маск үргэлж зэвсэгтэй 20 бие хамгаалагч, хувийн эмчтэй явж байна
02024-9-16 12:03
Антарктидын далайн мөсний талбай Баруун Европтой тэнцэх хэмжээгээр багасжээ
02024-9-16 10:06
“Сүйрлийн бурхан”Апофис солир 2029 онд дэлхийг шүргэж болзошгүй
02024-9-13 12:47
Олон жил хаалга тогтоосон чулуу нь сая долларын эрдэнэ байжээ
02024-9-13 12:16
OpenAI компанийн үнэ цэн асар хурдацтай өссөөр байна
02024-9-13 11:42
Швед цагаачдад харь гэж мөнгө төлөхөөр болжээ
02024-9-13 11:25
TSMC компанийн 8-р сарын борлуулалт өмнөх онтой харьцуулахад 33 хувиар өсжээ
02024-9-13 10:45
ОХУ-ын гүнд алсын тусгалтай пуужин харвахыг Украинд ИБУИНВУ зөвшөөрлөө
12024-9-13 10:11
Жон Бон Жови хүний амь аварч цагдаа нарын талархлыг хүлээв
02024-9-12 15:18