Ким Жон Ун үерийн хохирогчдыг тэвэрч “Гамшиг бол хөгжлийн гараа” гэж хэлжээ
8 сарын 16. 12:050

Умард Солонгосын удирдагч Ким Жон Ун долоодугаар сарын сүүлээр улсынхаа Пёнан, Чаган, Рянган мужуудаас эхлээд үерт өртсөн умард хэсгийг дахин байгуулж, орчин үежүүлэн сэргээнэ хэмээн зарласан билээ.

Тэгвэл энэ сарын 16-ны өдөр Пёняны төрийн мэдээллийн агентлаг Ким даргын үерийн зарим хохирогчдыг орогнуулж буй Пёняны зарим хоргодох байруудад айлчилж байгаа талаар нэвтрүүлэг хийжээ. Нэвтрүүлгийн үеэр тэр “Энэ удаад бид гамшигт өртсөн нутгуудыг зүгээр нэг сэргээн засаад зогсохгүй. Дэлхийд үлгэр жишээ болохуйц орчин үеийн хот болгон босгож, алслагдмал нутгуудыг ч гэсэн хотжуулан байгуулна” гэж ярьжээ.

Мөн тэрээр “Энэ гамшиг бол манай улсын орон нутгийн хөгжлийн гараа. Бүх нийтээр нэгдэн нийлж хөгжлийн төлөө зүтгэн алс нутгуудаа өөрчилье. Бидэнд бүх чадал нь бий” хэмээжээ.

Ким Жон Ун энэ сарын эхээр үерт өртсөн нутгуудаар зочилж, хүүхэд багачууд, бага насны хүүхэдтэй ээжүүд, хүндэт цэргүүд, хөгшчүүд тэргүүтэй нийт 13 мянган хүнийг үерийн хохирлыг барагдуулж дуустал Пёняанд түр суулгахаар болсон юм.

Түүний тайлбарласнаар хохирогчдыг түр суулгаж буй зочид буудал нь олон улсын дээд хэмжээний хурал уулзалт болоход ашигладаг газар аж.

Мөн тэрээр хүүхдүүдийн хооллож байгаа хэсгийг үзэж, уйлсан багачуудын нулимсыг арчин, толгойг нь илж, тэвэрч, түүгээр зогсохгүй хүүхдүүд өөрийнхөө идэж байсан талх, нарийн боовыг өөрт нь өгч байгаагаар зургаа даруулан ард түмэндээ хайртай, тэдэндээ харлагдсан удирдагч гэдгээ “гайхуулсан” байна.

Эх сурвалж: Yonhap

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
1
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Аварга могойд хоёр цаг боолгосон эмэгтэйг аварчээ
02024-9-20 14:36
Рамзан Кадыров: Маск миний кибертракийг ажиллагаагүй болгосон
02024-9-20 12:50
Эйр Бусан Солонгос дахь монгол ажилчдын хүүхдүүдийг урьж, аав, ээжтэй нь уулзуулна
02024-9-20 12:08
Канад: Цагаачдын урсгалыг хумих зорилгоор гадаад оюутны виз олголтыг 10 хувиар бууруулна
02024-9-20 1:21
АНУ-ын шинэ сансрын станц байгуулуулахаар сонгосон компани дампуурахад ойр байна
02024-9-19 15:31
Тайваньд зэвсэг борлуулсан хэмээн АНУ-ын 9 фирмийн хөрөнгийн БНХАУ царцаалаа
02024-9-19 15:16
Хятадын судлаачид Старлинкийн хиймэл дагуул ашиглан үл илрэгч онгоц илрүүлж чадна гэв
02024-9-19 13:24
Боинг компанийн ажилчдын 96 хувь нь ажил хаяхыг дэмжжээ
02024-9-19 8:58
Хятад хямд цахилгаан машинууд зэвсгийн чанартай байж болзошгүй хэмээн сэрэмжлүүлэв
02024-9-18 12:21
ОХУ-ын нууц шумбагчийн салаа далайгаар татсан интернэтийн кабелийг сүйтгэж болзошгүй
02024-9-18 12:03