Израилд 20 тэрбум ам.долларын зэвсэг худалдахыг зөвшөөрчээ
8 сарын 14. 11:000

Мягмар гарагт АНУ-ын Төрийн департамент Израилын талд 20 тэрбум гаруй ам.долларын өртөг бүхий сөнөөгч онгоц болон бусад цэргийн техник хэрэгслийг худалдахыг зөвшөөрчээ.

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен 19 тэрбум долларын өртөг бүхий F-15 сөнөөгч онгоц, тоног төхөөрөмжийг худалдахыг зөвшөөрсөн байна. Мөн уг багцад 774 сая орчим долларын өртөг бүхий танкны сум, 583 сая долларын өртөг бүхий байлдааны хуягт тээврийн хэрэгсэл багтсан байна.

Гэхдээ зэвсгийг нийлүүлэх ажил ойрын жилүүдэд эхлэх төлөвгүй байна. Тухайлбал, “Боинг” компани F-15 сөнөөгч онгоцуудыг үйлдвэрлэж, нийлүүлэхэд олон жилийн хугацаа шаардлагатай ажээ.

Ойрх Дорнод дахь гол холбоотон, Газын зурваст ХАМАС бүлэглэлтэй дайтаж буй Израилыг АНУ тууштай дэмжиж иржээ. ХАМАС бүлэглэлийнхэн өнгөрсөн оны 10 дугаар сарын 7-нд Израилын өмнөд нутаг руу халдан довтолсны улмаас дайн эхэлсэн юм.

Төрийн департаментын улс төр-цэргийн асуудал эрхэлсэн товчооны баталсан зэвсгийн худалдаанд 18.82 тэрбум долларын өртөг бүхий 50 ширхэг F-15IA, F-15I+ сөнөөгч онгоц болон холбогдох тоног төхөөрөмж, 102.5 сая долларын өртөг бүхий дунд зайн тусгалт агаар-агаар ангиллын пуужин /AMRAAM/, 774.1 сая долларын өртөг бүхий 120 мм-ийн танкны сум, 583.1 сая долларын өртөг бүхий тактикийн хуягт тээврийн хэрэгслүүд багтжээ.

Израилд зэвсэг нийлүүлэхийг зөвшөөрөхтэй зэрэгцэн Байдены засаг захиргаа Газын зурваст гал зогсоох хэлэлцээр байгуулахыг эрмэлзсээр байна. Ийм хэлэлцээр байгуулж чадвал Ойрх Дорнодод илүү өргөн хүрээг хамарсан дайн дэгдэхээс сэргийлж чадна.

Саяхан Иранд ХАМАС-ын удирдагч Исмаил Хания, Бейрут хотод Хезболлах-ын цэргийн командлагч Фуад Шукр нар амиа алдсанаас хойш илүү өргөн хүрээтэй дайн дэгдэх вий гэсэн болгоомжлол нэмэгджээ. Эдгээр бүлэглэлийн аль аль нь Израилаас хариу авна гэдгээ мэдэгдсэн байна.

Эх сурвалж: МОНЦАМЭ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Боинг компанийн ажилчдын 96 хувь нь ажил хаяхыг дэмжжээ
02024-9-19 8:58
Хятад хямд цахилгаан машинууд зэвсгийн чанартай байж болзошгүй хэмээн сэрэмжлүүлэв
02024-9-18 12:21
ОХУ-ын нууц шумбагчийн салаа далайгаар татсан интернэтийн кабелийг сүйтгэж болзошгүй
02024-9-18 12:03
Хятад серверт мэдээлэх бүтэцтэйг мэдмэгцээ БНСУ хуарангуудаас 1300 камер устгалаа
12024-9-18 11:28
Хүний тархинаас бичил хуванцар илэрлээ
02024-9-18 10:59
БНСУ: Хүүхдэдээ цаг гаргахын тулд богиносгосон хуваариар ажилладаг хүн 15 хувь нэмэгдлээ
02024-9-18 10:37
Amazon алсын зайнаас ажиллах журмаа цуцалсан АНУ-ын анхны томоохон компани боллоо
02024-9-18 9:04
Ажлын дөрвөн өдөртэй хуваарь ажилчдын амьдралд аз жаргал нэмж байна уу?
02024-9-17 15:12
Эрдэмтэд аж үйлдвэрийн бохирдлыг багасгахаар модны генийг инженерчилжээ
02024-9-17 12:14
Гангийн өлсгөлөнг давахын тулд Зимбаб 200 заан агнана
02024-9-17 11:38