Бангладешт болсон жагсаалын үеэр 90 хүн амиа алджээ
8 сарын 5. 11:440

Бангладеш улсад ням гарагт цагдаа нар болон засгийн газрыг эсэргүүцсэн жагсагчдын хооронд ширүүн мөргөлдөөн болсны улмаас 90 гаруй хүн амиа алджээ.

Оюутны хөдөлгөөний удирдагчид Ерөнхий сайд Шейх Хасинаг огцрохыг шаардаж эсэргүүцэл зарласны дараа эмх замбараагүй байдал үүссэн байна. Сиражганж дүүргийн цагдаагийн хэлтэс рүү олон мянган хүн халдсаны улмаас 13 цагдаа амиа алджээ.

Оюутны жагсаал өнгөрсөн сард төрийн албаны ажлын байрны квотыг цуцлах шаардлагаар эхэлсэн бол одоо засгийн газрын эсрэг өргөн хүрээтэй хөдөлгөөн болон хувирсан байна. Цагдаа нар, эрх баригч намын зарим дэмжигчид засгийн газрыг эсэргүүцсэн жагсагчид руу гал нээж буй нь харагджээ. Мөн цагдаа нар нулимс асгаруулагч хий, резинэн сум ашигласан байна. Долоодугаар сард эсэргүүцлийн жагсаал эхэлснээс хойш нийт амиа алдсан хүний тоо 280-аас давжээ. Орон даяар 18:00 цагаас хойш хөл хорио тогтоогоод байна.

НҮБ-ын Хүний​​ эрхийн дээд комиссар Фолькер Тюрк Бангладешийн улс төрчид, аюулгүй байдлын хүчнийхэнд хандан “нүд халтирам хүчирхийллийг” зогсоож, хүлээц тэвчээртэй байхыг уриалжээ. Түүнчлэн даваа гарагт Дака хотод зохион байгуулахаар төлөвлөж буй олон нийтийг хамарсан жагсаалд ихээхэн санаа зовниж буйгаа илэрхийлээд “цаашид хүний ​​амь эрсдэх” эрсдэлтэй байгааг анхааруулсан байна. “Эсэргүүцлийн хөдөлгөөнд тайван замаар оролцож буй хүмүүсийг онилохоо зогсоож, баривчлагдсан хүмүүсийг нэн даруй суллаж, интернэтийн сүлжээг сэргээж, яриа хэлэлцээ хийх нөхцөлийг засгийн газар бүрдүүлэх ёстой” гэж Ф.Тюрк нэмж хэлжээ.

Ерөнхий сайд Ш.Хасинагийн хувьд огцрох шаардлагыг үл тоомсорлосоор байна. Тэрбээр аюулгүй байдлын асуудал эрхэлсэн дарга нартай уулзсаныхаа дараа хэлэхдээ, жагсагчид бол “оюутнууд биш, харин улс орныг тогтворгүй болгох зорилготой террористууд” гэжээ. “Эрх баригчид “тэвчээртэй” байна. Хэрэв бид тэвчээртэй хандаагүй бол цус урсах байсан. Бидний тэвчээрт хязгаар бий гэж бодож байна” хэмээн Хууль зүйн сайд Анисул Хук BBC телевизэд ням гарагт ярилцлага өгөхдөө хэлсэн байна.

Нийслэл Дака хотод гар утсаар интернэтэд нэвтрэх боломжийг түр хязгаарлажээ. Түүнчлэн хүмүүс амиа алдсан, шархадсан тохиолдлууд хойд нутгийн Богра, Пабна, Рангпур дүүрэг гэх зэргээр орон даяар бүртгэгдсэн байна. Нэрээ нууцалсан нэгэн цагдаа Франс Пресс агентлагт мэдээлэхдээ, хот бүхэлдээ тулааны талбар болон хувирсан гэжээ. Түүний хэлснээр, олон мянган жагсагч эмнэлгийн гадаа байсан автомашин, мотоциклиудыг шатаасан байна.

Иргэний эсэргүүцлийг удирдагч Асиф Махмуд жагсагчдад хандан, даваа гарагт Дакад жагсахыг уриалжээ. Тэрбээр "эцсийн эсэргүүцлээ илэрхийлэх цаг ирсэн" хэмээн хэлсэн байна. Засгийн газрын эсрэг жагсаалыг зохион байгуулж буй “Ялгаварлан гадуурхах үзлийн эсрэг оюутнууд”-ын бүлгээс татвар, төрийн үйлчилгээний төлбөрийг төлөхгүй байхыг ард иргэдэд уриалжээ. Мөн бүх үйлдвэрийн үйл ажиллагаа, нийтийн тээврийн хөдөлгөөнийг зогсоохыг уриалсан байна.

Эх сурвалж: МОНЦАМЭ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Ажлын дөрвөн өдөртэй хуваарь ажилчдын амьдралд аз жаргал нэмж байна уу?
02024-9-17 15:12
Эрдэмтэд аж үйлдвэрийн бохирдлыг багасгахаар модны генийг инженерчилжээ
02024-9-17 12:14
Гангийн өлсгөлөнг давахын тулд Зимбаб 200 заан агнана
02024-9-17 11:38
АНУ-ын тэнгисийн цэрэг анхны хүйс харгалзахгүй шумбагчаа ашиглаж эхэлжээ
02024-9-17 11:16
Путин ОХУ-ын зэвсэгт хүчнийг 2.4 саяд хүргэх тогтоолд гарын үсэг зурлаа
02024-9-17 10:18
Япон: 65-69 насны иргэдийн тал хувь нь ажил хөдөлмөр эрхэлж байна
02024-9-17 9:23
Эцэг эхчүүд Харри Поттер цувралын гол дүрүүдэд хүүхдээ тоглуулахаар хошуурч байна
02024-9-16 13:02
Айдастаа автсан Маск үргэлж зэвсэгтэй 20 бие хамгаалагч, хувийн эмчтэй явж байна
02024-9-16 12:03
Антарктидын далайн мөсний талбай Баруун Европтой тэнцэх хэмжээгээр багасжээ
02024-9-16 10:06
“Сүйрлийн бурхан”Апофис солир 2029 онд дэлхийг шүргэж болзошгүй
02024-9-13 12:47