Сицилийн ойролцоо живсэн дарвуулт хөлөг онгоцноос цогцсуудыг гаргажээ
8 сарын 22. 12:340

Даваа гарагт Италийн Сицили арлын ойролцоо живсэн Их Британийн далбаатай “Bayesian” хэмээх тансаг зэрэглэлийн дарвуулт хөлөг онгоцны дотроос таван цогцсыг олжээ.

Одоогийн байдлаар, дарвуулт онгоцны ослоор амиа алдсан зургаан хүний цогцсыг олоод байгаа бөгөөд нэг хүн сураггүй хэвээр байна. Хөлөг онгоцны тогооч, Канад ба Антигуа улсын иргэн Рекардо Томасын цогцсыг осол болсноос хойш хэдэн цагийн дараа олсон юм. 56 м урттай уг хөлөг онгоцонд сууж явсан 22 хүний​​ 15 нь аврах завинд сууснаар аврагджээ.

Даваа гарагт болсон хүчтэй шуурганы үеэр Палермо хотын ойролцоох Портичелло боомтын ойролцоо зогсож байсан хөлөг онгоц хөмөрч живсэн байна. Далай дээгүүр хар салхитай адилхан үзэгдэл болж, хөлөг онгоц хэдхэн минутын дотор живсэн гэж цаг уурын мэргэжилтнүүд таамаглаж байна.

Одоогоор мөрдөн байцаагчид дарвуулт онгоц живсэн шалтгааныг тодруулахын тулд гэрчүүд болон амьд үлдсэн хүмүүсээс мэдүүлэг авч байна. Сураггүй болсон хүмүүсийн дунд Их Британийн программ хангамжийн салбарын магнат Майк Линч болон түүний 18 настай охин Ханна нар байсан бөгөөд лхагва гарагт тэдний цогцсыг олжээ. Италид үйлдвэрлэсэн дарвуулт хөлөг онгоцыг эзэмшдэг М.Линчийн эхнэр болон тэдний нэг настай охин ослоос амьд гарсан байна.

Аврагчид цогцсуудыг олж илрүүлэх ажиллагааг “удаан үргэлжлэх, нарийн төвөгтэй ажиллагаа” гэж тодорхойлсон бөгөөд хөлөг онгоц 50 орчим метрийн гүнд хажуу тийш налсан байдалтай олдсон ба тавилга, эд ангиуд нь шумбагчид дотогш нэвтрэхэд хүндрэл учруулж байна.

Эх сурвалж: МОНЦАМЭ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Эцэг эхчүүд Харри Поттер цувралын гол дүрүүдэд хүүхдээ тоглуулахаар хошуурч байна
02024-9-16 13:02
Айдастаа автсан Маск үргэлж зэвсэгтэй 20 бие хамгаалагч, хувийн эмчтэй явж байна
02024-9-16 12:03
Антарктидын далайн мөсний талбай Баруун Европтой тэнцэх хэмжээгээр багасжээ
02024-9-16 10:06
“Сүйрлийн бурхан”Апофис солир 2029 онд дэлхийг шүргэж болзошгүй
02024-9-13 12:47
Олон жил хаалга тогтоосон чулуу нь сая долларын эрдэнэ байжээ
02024-9-13 12:16
OpenAI компанийн үнэ цэн асар хурдацтай өссөөр байна
02024-9-13 11:42
Швед цагаачдад харь гэж мөнгө төлөхөөр болжээ
02024-9-13 11:25
TSMC компанийн 8-р сарын борлуулалт өмнөх онтой харьцуулахад 33 хувиар өсжээ
02024-9-13 10:45
ОХУ-ын гүнд алсын тусгалтай пуужин харвахыг Украинд ИБУИНВУ зөвшөөрлөө
12024-9-13 10:11
Жон Бон Жови хүний амь аварч цагдаа нарын талархлыг хүлээв
02024-9-12 15:18