Умард Солонгос хямд өртөгтэй камиказе дрон танилцууллаа
8 сарын 26. 12:270

Умард Солонгосын танилцуулсан шинэ зэвсгээс харвал Пёнян Украины дайны шинэ трендийг хоцролгүй дагахаар шийдсэн бололтой.

Тухайлбал, Умард Солонгосын төрийн мэдээллийн агентлаг Ким Жон Ун өөрийн биеэр энэ сарын 24-нд Батлан хамгаалахын шинжлэх ухааны академийн нисгэгчгүй агаарын технологийн судалгааны хүрээлэнгийн бүтээсэн зэвсгийн туршилтыг үзэж сонирхсон талаар энэ сарын 26-нд мэдээлжээ.

Нийтэд ил болгосон гэрэл зургуудаас харвал, Израилын Хароп дронтой ижил гурвалжин далавчтай, Оросын Ланчет дронтой ижил Х далавчтай хоёр дрон туршсан байна. Үүнээс үзвэл, прон зэвсэг хөгжүүлэхэд Оросын талаас тусалсан байж болзошгүй харагдаж байгаа юм.

 

 

Туршилтын үеэр танкийг дуурайлган хийсэн загварын эгц дээрээс туршилтын дрон бууж, бүрэн устгасан байна.

Орчин цагийн хуурай газрын тулааны гол хэрэгсэл болсон танк дөрвөн талаасаа зузаан хуягтай, дайсны сум эсэргүүцэх системтэй байдаг ч эргэдэг цамхаг, багийнхны орц гарц гэх мэт хэсэгтэй учир дээд талаасаа хамгийн эмзэг байдаг юм. Ийм ч учраас сүүлийн үед танкны дээрээс буудаг сум, зэвсэг олноор бүтээгдэж байгаа билээ.

Мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар Пёняны танилцуулсан дээрх дрон байгаа дагадаг, чиглэлээ өөрчилдөг, байн эгц дээрээс онилдог программ хангамжтай байж мэдэхээр харагдаж байгаа гэнэ.

Эх сурвалж: Yonhap

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Эцэг эхчүүд Харри Поттер цувралын гол дүрүүдэд хүүхдээ тоглуулахаар хошуурч байна
02024-9-16 13:02
Айдастаа автсан Маск үргэлж зэвсэгтэй 20 бие хамгаалагч, хувийн эмчтэй явж байна
02024-9-16 12:03
Антарктидын далайн мөсний талбай Баруун Европтой тэнцэх хэмжээгээр багасжээ
02024-9-16 10:06
“Сүйрлийн бурхан”Апофис солир 2029 онд дэлхийг шүргэж болзошгүй
02024-9-13 12:47
Олон жил хаалга тогтоосон чулуу нь сая долларын эрдэнэ байжээ
02024-9-13 12:16
OpenAI компанийн үнэ цэн асар хурдацтай өссөөр байна
02024-9-13 11:42
Швед цагаачдад харь гэж мөнгө төлөхөөр болжээ
02024-9-13 11:25
TSMC компанийн 8-р сарын борлуулалт өмнөх онтой харьцуулахад 33 хувиар өсжээ
02024-9-13 10:45
ОХУ-ын гүнд алсын тусгалтай пуужин харвахыг Украинд ИБУИНВУ зөвшөөрлөө
12024-9-13 10:11
Жон Бон Жови хүний амь аварч цагдаа нарын талархлыг хүлээв
02024-9-12 15:18