Жимсний эр ялаа дурлалаас болж жинхэнээсээ сохордгийг нотолжээ
8 сарын 29. 12:580

Эрдэмтдийн судалж нотолсноор жимсний эр ялаа эмэгчнээ тойрон нисэж, үржилд уриалан дуудахад тархин дахь дофамин дааврынх нь хэмжээ огцом өсөж, улмаар аюулыг илрүүлэх харааны чадварыг нь дарангуйлан аливаа амьтанд бариулах эрсдэлд оруулдаг гэнэ.

Судалгааг Бирмингхэмийн их сургуулийн профессор Каролина Рэзабал ахлан хийсэн бөгөөд энэ сарын 29-нд шинжлэх ухааны Nature сэтгүүлд тайлангаа нийтлүүлсэн байна.

Судлаач нар хоёр фотонт микроскоп ашиглан жимсний эр ялааны тархиндямар нейрон идэвхжиж байгааг ажигласан байна. Түүнчлэн туршилтын үед гэрэл, сүүдэр ашиглан ялаа барьдаг шувуу ойрхон нисэж байгаа мэт үзэгдэл ч үзүүлсэн гэнэ.

Үр дүнд нь эр ялаа эмээ эргүүлж эхэлж байх үедээ аюулыг анзаармагц серотонин даавар давамгайлж, эм ялаа эргүүлэх ажлаа болин амиа бодох шийдвэрт хүргэж байсан бол, эргүүлэх үйл явц ид дундаа, эсвэл үржил эхэлсэн хойно аюул үзүүлэхэд дофамин даавар тархинд ихээр ялгарснаас болж аюулыг таних харааны чадвар алдагдаж, амиа аврахаас илүү үржилдээ төвлөрч байсан аж.

Судалгааны багийн эрдэмтдийн тайлбарлаж байгаагаар жимсний эр ялааны энэ байдал хүнийхтэй төстэй байгаа гэнэ. Жишээлбэл, ууланд авирч байгаа хүн уулын оргилд ойртох тусам цаг агаар болон бусад ноцтой аюулыг улам ихээр үл тоож, үл анзаарч, оргилд гарахыг л тэмүүлсээр байдаг билээ.

Эх сурвалж: Yonhap

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
1
0
1
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Боинг компанийн ажилчдын 96 хувь нь ажил хаяхыг дэмжжээ
02024-9-19 8:58
Хятад хямд цахилгаан машинууд зэвсгийн чанартай байж болзошгүй хэмээн сэрэмжлүүлэв
02024-9-18 12:21
ОХУ-ын нууц шумбагчийн салаа далайгаар татсан интернэтийн кабелийг сүйтгэж болзошгүй
02024-9-18 12:03
Хятад серверт мэдээлэх бүтэцтэйг мэдмэгцээ БНСУ хуарангуудаас 1300 камер устгалаа
12024-9-18 11:28
Хүний тархинаас бичил хуванцар илэрлээ
02024-9-18 10:59
БНСУ: Хүүхдэдээ цаг гаргахын тулд богиносгосон хуваариар ажилладаг хүн 15 хувь нэмэгдлээ
02024-9-18 10:37
Amazon алсын зайнаас ажиллах журмаа цуцалсан АНУ-ын анхны томоохон компани боллоо
02024-9-18 9:04
Ажлын дөрвөн өдөртэй хуваарь ажилчдын амьдралд аз жаргал нэмж байна уу?
02024-9-17 15:12
Эрдэмтэд аж үйлдвэрийн бохирдлыг багасгахаар модны генийг инженерчилжээ
02024-9-17 12:14
Гангийн өлсгөлөнг давахын тулд Зимбаб 200 заан агнана
02024-9-17 11:38