ДЭМБ: Өсвөр насныхны бэлгэвчний хэрэглээ багассан нь хэд хэдэн эрсдэлийг дагуулж байна
8 сарын 30. 8:320

Дэлхий даяар өсвөр насныхны бэлгэвчний хэрэглээ буурч байгаатай холбоотойгоор бэлгийн замын халдвар авах болон хүсээгүй жирэмслэлтийн эрсдэл нэмэгдэж буйг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын (ДЭМБ) Европын төлөөлөгчийн газраас анхаарууллаа.

Associated Press агентлагийн орон нутгийн цагаар 28-ны өдөр мэдээлснээр, ДЭМБ-ын Европын төлөөлөгчийн газраас 2014-2022 оны хооронд дэлхийн 42 орны 15 насны 250 мянга орчим өсвөр насныхны дунд явуулсан судалгаагаар дээрх үр дүнд хүрсэн тухай тайланд тусгажээ.

Судалгаанд хамрагдсан өсвөр насныхны дунд хамгийн сүүлд бэлгийн хавьталд орохдоо бэлгэвч хэрэглэсэн гэж хариулсан эрэгтэй хүүхдүүдийн эзлэх хувь 2014 онд 70 хувь байсан бол 2022 онд 61 хувь болж буурсан байна. Судалгаанд оролцогч өсвөр насны охидын эзлэх хувь мөн хугацаанд 63 хувиас 57 хувь болж буурсан байна.

Түүнчлэн ДЭМБ-ын Европын төлөөлөгчийн газрын зүгээс дүгнэхдээ харьцангуй ядуу гэр бүлд өсөж буй өсвөр насныхны бэлгэвчний хэрэглээ бага байх магадлал өндөр байна гэжээ.

Өсвөр насны охидын хувьд бэлгэвчний хэрэглээ хамгийн багатай улсаар Албани (24%) тодорсон бол хамгийн өндөр үзүүлэлттэй улс нь Серби (81%) байв. Харин өсвөр насны хөвгүүдийн дунд бэлгэвчний хэрэглээ хамгийн багатай улсаар Швед (43%), хамгийн өндөр хэрэглэдэг улсаар Швейцарь (77%) нэрлэгдсэн байна.

Бэлгийн харьцаанд орсон гэж хариулсан өсвөр насныхны тоо бага зэрэг буурсан үзүүлэлттэй гарчээ. Тодруулбал бэлгийн харьцаанд орсон гэж хариулсан хөвгүүдийн тоо 2018 онд 25 орчим хувь байсан бол сүүлд хийсэн судалгаагаар 20 орчим хувь болж буурсан байна. Харин охидын хувьд энэ үзүүлэлт мэдэгдэхүйц өөрчлөгдөөгүй бөгөөд ойролцоогоор 15 хувьтай байгаа нь тогтоогджээ.

ДЭМБ-ын Европын бүсийн захирал, доктор Ханс Клюге илтгэлийн өмнөх үгэндээ “Уг судалгааны үр дүн нь улс орон, бүс нутгуудад харилцан адилгүй байсан ч 2014 оны судалгаанаас хойш ажиглагдсан хамгийн гол зүйл бол бэлгийн харилцаанд идэвхтэй ордог 15 насны өсвөр үеийн хүүхдүүдийн бэлгэвчний хэрэглээ буурсан явдал” гэж цохон тэмдэглэсэн байна.

Бэлгэвчний хэрэглээ багассан явдал нь мэдээж бусад жирэмслэлтээс хамгаалах хэрэгсэл хөгжиж буйтай холбоотой боловч улс орнууд бэлгийн боловсролыг үл тоомсорлож байгаад "сэтгэл гонсойж байгаа хэдий ч тийм их гайхахаар зүйл биш" гэж тэрээр үргэлжлүүлэв.

"Сүүлийн жилүүдэд бэлгийн боловсрол олгох нь өсвөр насныхны бэлгийн зан үйлд уриалж байна гэх буруу таамаглал насны онцлогт тохирсон бэлгийн боловсрол олгох боломжтой улс орнуудын зүгээс гарах нь ихэссэн” хэмээн доктор Клуге хэлээд энэ асуудлыг сайжруулахын тулд илүү их хүчин чармайлт гаргах хэрэгтэй гэж уриалав.

Эх сурвалж: Maeil

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Хятад хямд цахилгаан машинууд зэвсгийн чанартай байж болзошгүй хэмээн сэрэмжлүүлэв
02024-9-18 12:21
ОХУ-ын нууц шумбагчийн салаа далайгаар татсан интернэтийн кабелийг сүйтгэж болзошгүй
02024-9-18 12:03
Хятад серверт мэдээлэх бүтэцтэйг мэдмэгцээ БНСУ хуарангуудаас 1300 камер устгалаа
12024-9-18 11:28
Хүний тархинаас бичил хуванцар илэрлээ
02024-9-18 10:59
БНСУ: Хүүхдэдээ цаг гаргахын тулд богиносгосон хуваариар ажилладаг хүн 15 хувь нэмэгдлээ
02024-9-18 10:37
Amazon алсын зайнаас ажиллах журмаа цуцалсан АНУ-ын анхны томоохон компани боллоо
02024-9-18 9:04
Ажлын дөрвөн өдөртэй хуваарь ажилчдын амьдралд аз жаргал нэмж байна уу?
02024-9-17 15:12
Эрдэмтэд аж үйлдвэрийн бохирдлыг багасгахаар модны генийг инженерчилжээ
02024-9-17 12:14
Гангийн өлсгөлөнг давахын тулд Зимбаб 200 заан агнана
02024-9-17 11:38
АНУ-ын тэнгисийн цэрэг анхны хүйс харгалзахгүй шумбагчаа ашиглаж эхэлжээ
02024-9-17 11:16