“New Shepard” хөлгийг дахин хөөргөжээ
8 сарын 30. 16:300

Америкийн “Blue Origin” компани зургаан хүний бүрэлдэхүүнтэй, сансрын дэд тойрог замд /суборбитал/ нислэг үйлдэх “New Shepard” хөлгийг хөөргөжээ.

Уг хөлгийг Техас муж улсын Ван-Хорн хот орчимд орших сансрын хөлгийн буудлаас пүрэв гарагт АНУ-ын зүүн эргийн цагаар 09:08 цагт хөөргөсөн байна. Нислэг 11 минут орчим үргэлжилсэн бөгөөд энэ хугацаанд хөлөг 100 км-ийн өндөрт гарчээ. Хөлөг Техас муж улсын баруун хэсэгт амжилттай газардсан байна. “Blue Origin” компани энэ онд уг хөлгөөр хоёр дахь удаагаа нислэг үйлдсэн нь энэ юм.

“New Shepard” хөлгөөр Сингапурын бизнес эрхлэгч Николина Элрик, Хойд Каролинагийн их сургуулийн оюутан Карсен Китчен, зүрх судасны эмч Эйман Жахангир, бизнес эрхлэгч Южин Грин, Флоридагийн их сургуулийн профессор Роб Ферл, бизнес эрхлэгч Эфраим Рабин нар аялжээ.

Дахин ашиглах зориулалттай "New Shepard" хөлгийг сансрын жуулчдыг суборбитал буюу дэд тойрог замд аялуулах зорилгоор бүтээжээ. Уг хөлгөөр аялах нислэгийн үнэ одоогийн байдлаар 500 мянган ам.доллароор үнэтэй байна. Сансрын төхөөрөмжүүд, хүнд даацын зөөгч пуужингууд болон пуужингийн хөдөлгүүр үйлдвэрлэдэг “Blue Origin” компанийг “Amazon”-ы эзэн Жефф Безос 2000 онд байгуулжээ.

Эх сурвалж: МОНЦАМЭ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Хятад хямд цахилгаан машинууд зэвсгийн чанартай байж болзошгүй хэмээн сэрэмжлүүлэв
02024-9-18 12:21
ОХУ-ын нууц шумбагчийн салаа далайгаар татсан интернэтийн кабелийг сүйтгэж болзошгүй
02024-9-18 12:03
Хятад серверт мэдээлэх бүтэцтэйг мэдмэгцээ БНСУ хуарангуудаас 1300 камер устгалаа
12024-9-18 11:28
Хүний тархинаас бичил хуванцар илэрлээ
02024-9-18 10:59
БНСУ: Хүүхдэдээ цаг гаргахын тулд богиносгосон хуваариар ажилладаг хүн 15 хувь нэмэгдлээ
02024-9-18 10:37
Amazon алсын зайнаас ажиллах журмаа цуцалсан АНУ-ын анхны томоохон компани боллоо
02024-9-18 9:04
Ажлын дөрвөн өдөртэй хуваарь ажилчдын амьдралд аз жаргал нэмж байна уу?
02024-9-17 15:12
Эрдэмтэд аж үйлдвэрийн бохирдлыг багасгахаар модны генийг инженерчилжээ
02024-9-17 12:14
Гангийн өлсгөлөнг давахын тулд Зимбаб 200 заан агнана
02024-9-17 11:38
АНУ-ын тэнгисийн цэрэг анхны хүйс харгалзахгүй шумбагчаа ашиглаж эхэлжээ
02024-9-17 11:16