Германы хэт барууныг баримтлагч нам Дэлхийн II дайнаас хойш анх удаа мужийн сонгуульд ялжээ
9 сарын 2. 11:440

Германы Тюринг мужид явагдсан сонгуульд хэт барууныг баримтлагч “Германы төлөөх өөр сонголт” нам /AfD/ ялж, Саксонд цөөн тооны саналын зөрүүгээр хоёрдугаарт оржээ.

Тодруулбал, Тюрингийн сонгуульд AfD нийт сонгогчдын 32.8 хувийн санал авсныг бүх саналыг тоолж дууссаны дараа танилцуулсан урьдчилсан дүн харуулсан байна. Тус намын араас Христийн Ардчилсан холбоо /CDU/ 23.6 хувийн саналаар хоёрдугаарт жагсжээ.

Харин Германы эрх баригч эвслийн намууд буюу Канцлер Олаф Шольцын Социал-Демократ нам /SPD/, байгаль орчныг хамгаалагч Ногоон нам болон Чөлөөт ардчилсан намынхан /FDP/ томоохон ялагдал хүлээлээ. Тодруулбал, SPD дөнгөж 6.1 хувийн саналаар мужийн хууль тогтоох байгууллагад орж чадсан боловч ногоонтнууд болон FDP 5 хувийн босгыг давж чадсангүй.

Саксонд CDU нам 31.9 хувийн саналаар ялсан бол AfD 30.6 хувийн санал авч хоёрдугаарт оржээ. Тус мужид SPD болон Ногоон нам мөн цөөн хувийн санал авсан бөгөөд өмнөх сонгуульд ялсан SPD 7.3 хувь, ногоонтнууд 5.1 хувийн санал тус тус авсан байна.

Эдгээр дүнгээс үзэхэд дээр дурдсан хоёр мужид засгийн газар байгуулах яриа хэлэлцээ ширүүн бөгөөд удаан үргэлжлэх төлөвтэй байна.

Эх сурвалж: МОНЦАМЭ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Боинг компанийн ажилчдын 96 хувь нь ажил хаяхыг дэмжжээ
02024-9-19 8:58
Хятад хямд цахилгаан машинууд зэвсгийн чанартай байж болзошгүй хэмээн сэрэмжлүүлэв
02024-9-18 12:21
ОХУ-ын нууц шумбагчийн салаа далайгаар татсан интернэтийн кабелийг сүйтгэж болзошгүй
02024-9-18 12:03
Хятад серверт мэдээлэх бүтэцтэйг мэдмэгцээ БНСУ хуарангуудаас 1300 камер устгалаа
12024-9-18 11:28
Хүний тархинаас бичил хуванцар илэрлээ
02024-9-18 10:59
БНСУ: Хүүхдэдээ цаг гаргахын тулд богиносгосон хуваариар ажилладаг хүн 15 хувь нэмэгдлээ
02024-9-18 10:37
Amazon алсын зайнаас ажиллах журмаа цуцалсан АНУ-ын анхны томоохон компани боллоо
02024-9-18 9:04
Ажлын дөрвөн өдөртэй хуваарь ажилчдын амьдралд аз жаргал нэмж байна уу?
02024-9-17 15:12
Эрдэмтэд аж үйлдвэрийн бохирдлыг багасгахаар модны генийг инженерчилжээ
02024-9-17 12:14
Гангийн өлсгөлөнг давахын тулд Зимбаб 200 заан агнана
02024-9-17 11:38