ХАМАС-ын удирдагчдад эрүүгийн хэрэг үүсгэжээ
9 сарын 4. 12:020

Израилын өмнөд нутагт өнгөрсөн 10 дугаар сарын 7-ны өдөр үйлдсэн аймшигт халдлагыг төлөвлөж, дэмжихэд оролцсон ХАМАС-ын бүлэглэлийн удирдагчдад эрүүгийн хэрэг үүсгэсэн тухай АНУ-ын эрх баригчид мягмар гарагт мэдэгджээ.

Тус бүлэглэлийн толгойлогч Яхья Синвар болон өөр таван хүнийг 10 дугаар сарын 7-нд 1200 хүний ​​аминд хүрсэн халдлагыг зохион байгуулсан хэмээн буруутгаж байгаа бөгөөд амь үрэгдэгсдийн дунд 40 гаруй америк хүн байжээ. Уг гэнэтийн дайралт нь Израилын талыг Газын зурваст байлдааны ажиллагаа явуулахад хүргэсэн юм.

“Ираны засгийн газраас зэвсэг, улс төр, санхүүгийн дэмжлэг авдаг эдгээр яллагдагч нь Израилыг устгах, энгийн иргэдийг хөнөөх ХАМАС бүлэглэлийн ажиллагааг удирдсаар ирсэн” гэж АНУ-ын Ерөнхий прокурор Меррик Гарланд мэдэгджээ.

Нэхэмжлэлд зургаан хүний нэр дурдагдсанаас гурав нь нас барсан байна. Амьд байгаа хүмүүсийн нэг болох Я.Синварыг Газад нуугдаж байгаа гэж үздэг бол Дохад амьдарч буй Халед Мешаад уг бүлэглэлийн гадаад дахь салбаруудыг хариуцдаг байна. Мөн Ливан дахь ХАМАС бүлэглэлийн өндөр албан тушаалтан Али Баракагийн нэр багтжээ.

Харин нас барсан хүмүүс бол ХАМАС-ын удирдагч асан Исмаил Хания /энэ оны долоодугаар сард Техранд амиа алдсан гэж уг бүлэглэлээс мэдэгдсэн/, цэргийн жигүүрийн дарга Мохаммед Дейф /долоодугаар сард агаарын довтолгоонд өртөн амь үрэгдсэн гэж Израилын тал мэдээлсэн/ болон цэргийн командлагчийн орлогч Марван Исса /гуравдугаар сард өгсөн цохилтын үеэр амиа алдсан гэж Израилын тал мэдээлсэн/ нар юм.

Ираны тал И.Ханиягийн үхэлд Израилыг буруутгасан юм. Харин Израилын холбогдох албаныхан ямар нэгэн мэдэгдэл хийгээгүй байна.

АНУ-ын прокурорын газраас энэ оны хоёрдугаар сард дээр дурдсан зургаан хүнд эрүүгийн хэрэг үүсгэсэн боловч И.Ханияг баривчлахын тулд олон нийтэд зарлалгүй нууцалж байсан гэж Хууль зүйн яамны ажилтан мэдээлжээ. Улмаар И.Ханияг нас барсны дараа тус яам тэдний нэрсийг зарлахаар шийдвэрлэсэн байна.

Эх сурвалж: МОНЦАМЭ

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Боинг компанийн ажилчдын 96 хувь нь ажил хаяхыг дэмжжээ
02024-9-19 8:58
Хятад хямд цахилгаан машинууд зэвсгийн чанартай байж болзошгүй хэмээн сэрэмжлүүлэв
02024-9-18 12:21
ОХУ-ын нууц шумбагчийн салаа далайгаар татсан интернэтийн кабелийг сүйтгэж болзошгүй
02024-9-18 12:03
Хятад серверт мэдээлэх бүтэцтэйг мэдмэгцээ БНСУ хуарангуудаас 1300 камер устгалаа
12024-9-18 11:28
Хүний тархинаас бичил хуванцар илэрлээ
02024-9-18 10:59
БНСУ: Хүүхдэдээ цаг гаргахын тулд богиносгосон хуваариар ажилладаг хүн 15 хувь нэмэгдлээ
02024-9-18 10:37
Amazon алсын зайнаас ажиллах журмаа цуцалсан АНУ-ын анхны томоохон компани боллоо
02024-9-18 9:04
Ажлын дөрвөн өдөртэй хуваарь ажилчдын амьдралд аз жаргал нэмж байна уу?
02024-9-17 15:12
Эрдэмтэд аж үйлдвэрийн бохирдлыг багасгахаар модны генийг инженерчилжээ
02024-9-17 12:14
Гангийн өлсгөлөнг давахын тулд Зимбаб 200 заан агнана
02024-9-17 11:38