Дэлхийн дулаарал Оросын ДНБ-ийг эрс өсгөж байна
9 сарын 2. 14:270

Оросын Шинжлэх Ухааны Академийн Эдийн Засгийн хүрээлэнгийн өнгөрсөн долоо хоногт танилцуулсан судалгааны тайлангаас үзвэл, ОХУ-ын нийт газар нутаг даяар агаарын дундаж хэм нэг хэмээр нэмэгдэхэд ДНБ 1.2 их наяд орчим рублиэр өсөх боломжтой гэнэ. Тэгэхдээ дэлхийн дулаарлаас хамгийн их ашиг хүртэх салбар нь хөдөө аж ахуй, ойн салбар аж.

Хүрээлэнгийн тэргүүн Александр Шировын тайлбарласнаар Оросын дундаж агаарын хэм арван жил тутамд хагас хэмээр нэмэгддэг нь байгаль орчин хийгээд эдийн засаг гэх мэт олон салбарт шинэ асуудлуудыг авчирдаг ч гэлээ, зөв бодлого шинэчлэн хэрэгжүүлж чадвал Орос улс дэлхийн дулаарлаас ашиг хүртэх боломжтой гэв.

Судалгаандаа тус хүрээлэн зөвхөн эдийн засаг, хөдөө аж ахуйгаас гадна уул уурхай, тээвэр, барилга гээд олон салбарыг хамруулан тооцож үзжээ. Тэгэхэд дундаж агаарын хэм нэгээр өсөхөд 2.45 их наяд рублийн хохирол учрах боловч ашиг нь 3.64 их наяд рубль давах тооцоо гарсан байна.

Эх сурвалж: RT

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Боинг компанийн ажилчдын 96 хувь нь ажил хаяхыг дэмжжээ
02024-9-19 8:58
Хятад хямд цахилгаан машинууд зэвсгийн чанартай байж болзошгүй хэмээн сэрэмжлүүлэв
02024-9-18 12:21
ОХУ-ын нууц шумбагчийн салаа далайгаар татсан интернэтийн кабелийг сүйтгэж болзошгүй
02024-9-18 12:03
Хятад серверт мэдээлэх бүтэцтэйг мэдмэгцээ БНСУ хуарангуудаас 1300 камер устгалаа
12024-9-18 11:28
Хүний тархинаас бичил хуванцар илэрлээ
02024-9-18 10:59
БНСУ: Хүүхдэдээ цаг гаргахын тулд богиносгосон хуваариар ажилладаг хүн 15 хувь нэмэгдлээ
02024-9-18 10:37
Amazon алсын зайнаас ажиллах журмаа цуцалсан АНУ-ын анхны томоохон компани боллоо
02024-9-18 9:04
Ажлын дөрвөн өдөртэй хуваарь ажилчдын амьдралд аз жаргал нэмж байна уу?
02024-9-17 15:12
Эрдэмтэд аж үйлдвэрийн бохирдлыг багасгахаар модны генийг инженерчилжээ
02024-9-17 12:14
Гангийн өлсгөлөнг давахын тулд Зимбаб 200 заан агнана
02024-9-17 11:38