Киев: Бид холбоотнуудтайгаа хамтран Улаанбаатарт шанг нь хүртээх бүх арга хэмжээг авна
9 сарын 3. 10:212

Украины гадаад хэргийн яам ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинг Улаанбаатарт газардмагц нь баривчилж Олон улсын эрүүгийн шүүхэд тушаагаагүйнхээ хариуг монголчууд гашуунаар амсана хэмээн заналхийлжээ.

Монголд хийж буй энэ удаагийн айлчлал бол Путины хувьд ОУЭШ өөрийг нь баривчлах шийдвэр гаргаснаас хойш тус байгууллагын гишүүн оронд зочилж буй анхны тохиолдол юм. Эргэн санавал, ОУЭШ өөрийн 124 гишүүн оронд Путин хэрэв айлчлах юм бол газар дээр нь баривчлах заавар өгсөн билээ. Харин Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитри Песков “Монголчууд Путинг баривчилж чадахгүй. Манай хоёр улс эв найрамдалтай учир шүүхийн шийдвэрийг биелүүлнэ гэж огт санаа зовохгүй байна” гэж мэдэгдсэн тухай бид өмнө мэдээлсэн билээ.

Тэгтэл Путин Улаанбаатарт газардсаны дараа Украинын гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Георгий Тыхи өөрийн цахим хуудаснаа “Монголын засгийн газар Путинг баривчлах тушаал биелүүлж чадаагүй явдал бол ОУЭШ болон олон улсын эрүүгийн тогтолцоонд маш том гутамшиг. Монгол дайны гэмт хэрэгтнийг хоохойлон орогнуулснаараа өөрсдөө ч бас дайны гэмт хэрэгтэн болж байна. Бид холбоотнуудтайгаа хамтран Улаанбаатарт шанг нь хүртээх бүх арга хэмжээг авна” хэмээжээ.

ОУЭШ Монголыг тушаалыг нь биелүүлээгүйн төлөө буруутгаж болох ч гэлээ, албан ёсоор торгууль ноогдуулах, хориг тавих болон бусад шийтгэл оноох эрхгүй юм. Түүнчлэн ОУЭШ шийдвэрээ албадан биелүүлэх эрх мэдэлгүй бөгөөд зөвхөн гишүүн орнуудынхаа сонголт, дуулгавартай байдалд түшиглэдэг билээ.

Түүнээс гадна ОХУ, Украин аль аль тал нь 1998 онд ОУЭШ-ийг үүсгэн байгуулсан Ромын тогтоолд гарын үсэг зурж нэгдээгүй юм. Украины парламент өнгөрсөн сард уг тогтоолыг соёрхон баталсан ч Украины иргэдтэй холбоотой хэргийн шүүхийн харьяаллыг хүлээн зөвшөөрөхгүй гэсэн заалт оруулсан аж.

ОУЭШ 2023 оны гуравдугаар сард Путин болон ОХУ-ын Хүүхдийн эрхийн комиссар Мария Львова нарыг Украины эзэмшилд орсон газар нутгаас хүүхдүүдийг хууль бусаар нүүлгэн шилжүүлсэн хэмээн гэм буруутайд тооцон, баривчлах тушаал гаргасан юм. Харин Москвагийн зүгээс дайсны аюул нүүрлэсэн тулааны талбараас энгийн иргэдээ нүүлгэн шилжүүлснийг гэмт хэрэгт тооцох нь солиотой хэрэг хэмээн эсэргүүцэж байгаа юм.

Эх сурвалж: RT

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
2
0
0
1
Сэтгэгдэл үлдээх
Нийт 2 сэтгэгдэл
202.179.18.19
   /
9 сарын 4. 15:56

Дураараа донгосч байх шив дээ

МАН ӨВГӨН
66.181.191.98
   /
9 сарын 3. 10:52

Битгий хуцаж бай! Баньд чинь харин яах нь вэ?

Онцлох мэдээ
Эцэг эхчүүд Харри Поттер цувралын гол дүрүүдэд хүүхдээ тоглуулахаар хошуурч байна
02024-9-16 13:02
Айдастаа автсан Маск үргэлж зэвсэгтэй 20 бие хамгаалагч, хувийн эмчтэй явж байна
02024-9-16 12:03
Антарктидын далайн мөсний талбай Баруун Европтой тэнцэх хэмжээгээр багасжээ
02024-9-16 10:06
“Сүйрлийн бурхан”Апофис солир 2029 онд дэлхийг шүргэж болзошгүй
02024-9-13 12:47
Олон жил хаалга тогтоосон чулуу нь сая долларын эрдэнэ байжээ
02024-9-13 12:16
OpenAI компанийн үнэ цэн асар хурдацтай өссөөр байна
02024-9-13 11:42
Швед цагаачдад харь гэж мөнгө төлөхөөр болжээ
02024-9-13 11:25
TSMC компанийн 8-р сарын борлуулалт өмнөх онтой харьцуулахад 33 хувиар өсжээ
02024-9-13 10:45
ОХУ-ын гүнд алсын тусгалтай пуужин харвахыг Украинд ИБУИНВУ зөвшөөрлөө
12024-9-13 10:11
Жон Бон Жови хүний амь аварч цагдаа нарын талархлыг хүлээв
02024-9-12 15:18