Бангладешт “Жамаат-и Ислами” намыг хоригложээ
8 сарын 2. 15:580

Пүрэв гарагт Бангладешийн эрх баригчид “Жамаат-и-Ислами” нам, түүний оюутны жигүүр болон бусад харьяа байгууллагуудыг “террорист” байгууллага хэмээн үзэж хоригложээ. 200 гаруй хүний аминд хүрч, хэдэн долоо хоногийн турш үргэлжилсэн эсэргүүцлийн жагсаалын дараа авч хэрэгжүүлж буй арга хэмжээнүүдийн хүрээнд ийм шийдвэр гаргасан байна.

Бангладешийн Ерөнхий сайд Шейх Хасина болон бусад албан тушаалтнуудын зүгээс, төрийн албаны ажлын байрны квотын тогтолцоог эсэргүүцсэн оюутнуудын жагсаалын үеэр хүчирхийллийг өдөөсөн хэмээн “Жамаат-и Ислами”, түүний оюутны жигүүр болон бусад харьяа байгууллагуудыг буруутгажээ.

“Жамаат-и-Ислами” намын үйл ажиллагааг терроризмтой тэмцэх хуулийн дагуу хориглосон гэж Бангладешийн Дотоод хэргийн яам пүрэв гарагт мэдэгдсэн байна. Долоодугаар сарын 15-наас хойш орон даяар өрнөсөн эсэргүүцлийн жагсаалын үеэр 211 хүн амиа алдаж, 10 мянга гаруй хүн баривчлагджээ.

“Жамаат-и Ислами” намын дарга пүрэв гарагт хийсэн мэдэгдэлдээ, уг шийдвэрийг Үндсэн хуулийг зөрчсөн гэж үзэн хүлээн авахаас татгалзаж байгаагаа илэрхийлээд, саяхан болсон үймээнийг тус нам зохион байгуулсан гэх үг яриаг эрс няцаасан байна. “Улс төрөөс ангид оюутнуудын хөдөлгөөнийг дарахын тулд намын гишүүд, төрийн хууль сахиулах хүчнийхнээр аллага үйлдүүлсэн. Багш нар, урлаг соёлын зүтгэлтнүүд, сэтгүүлчид болон янз бүрийн мэргэжлийн хүмүүс засгийн газрын энэ хоморголон устгах ажиллагааг эсэргүүцэж байна” гэж намын дарга Шафикур Рахман хэлжээ.

Эх сурвалж: МОНЦАМЭ

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Хятад залуучууд ажилгүйдэлд дасаж байна
02024-9-6 14:39
Toki x GS25 онцлох Cashback
02024-9-6 12:33
Царайлаг хүмүүсээс болгоомжлохыг Хятадын тагнуулын алба хүүхэд залуучуудад анхааруулжээ
02024-9-6 11:40
Путины 5, 9 настай нууц хөвгүүд илэрчээ
02024-9-6 11:15
Линкин Парк хамтлаг шинэ дуучинтайгаар эргэн ирэхээ зарлалаа
02024-9-6 10:43
БНАСАУ-ын мэдээлэл технологийн мэргэжилтнүүд бусдын хувийн мэдээллийг хулгайлан АНУ-ын компаниудад ажилд орох болжээ
02024-9-6 9:38
Дэлхийн автомашины салбарт “тектоник” өөрчлөлт авчирсан Хятадын автомашин үйлдвэрлэгчдийн дараагийн хохирогч хэн байх бол?
02024-9-6 8:22
ОХУ, Энэтхэг нууц худалдааны суваг байгуулжээ
02024-9-5 12:57
Ким Жон Ун үерийн гамшигт буруутган 30 албан тушаалтанд цаазын ял оноов
02024-9-5 12:33
“Путины тагнуул” цагаан халимыг буудаж агнасан байж болзошгүй
02024-9-5 11:54